НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеришш 2 Солонгос холбоо тогтоох тусгай шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох дипломат хүчин чармайлт идэвхжинэ гэж найдаж байгаагаа ч тэрээр мэдэгдсэн байна.
Пхеньян Сөүл яриа хэлэлцээгээ сэргээх нь үргэлж нааштай үйл явдалд тооцогдож ирснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон байна. 2 Солонгос удаан хугацааны турш хаагаад байсан холбоо тогтоох шууд шугамаа өчигдөр үдээс хойш нээсэн. Түүнээс хойш 24 цагийн хугацаанд Умард Солонгосын талаас Өмнөд Солонгос руу 3 ч удаа залгасан байна.
| НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2 Солонгос холбоо тогтоох шууд шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ | ||
| Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.