Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хуурамч мэдээллүүдтэй тэмцэх зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлага гаргасан байна. Тэрээр өчигдөр Елисейн ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухайгаа мэдэгдсэн байна.
Тэрээр либерал ардчиллыг хамгаалахыг хүсч л байгаа бол хүчирхэг хуультайбайх ёстой хэмээн онцолсон байна. Олон нийтийн сүлжээ тэр дундаа сонгуулийн үеийнхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хуулинд оруулах ёстойг мөн тэмдэглэн хэлсэн байна. Францын Ерөнхийлөгч интернэт платформ дахь зар сурталчилгааны материалуудыг илүү ил тод болгохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ хуурамч мэдээлэл гарсан тохиолдолд шүүх тухайн контентийг шуурхай устгаж, хэрэглэгчийн аккаунтыг нь хаах, вэб сайтад нэвтрэх эрхийг нь блоклох зөвшөөрөл олгох хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байна.
Макрон Ерөнхийлөгч мөн 2016 оны сонгуулийн кампаний үеэр түүний штаб хакеруудын халдлагад өртөж, хуурамч мэдээллийн хохирогч болж байсныг ч сануулсан байна.
| Францын ерөнхийлөгч “Фэйк” буюу хуурамч мэдээллүүдтэй тэмцэж эхэллээ | ||
| Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.