Шууд Chart

Нью-Йоркт цаг агаар хүйтэрч цас орохтой холбоотойгоор сургуулиудын хичээлийг хаалаа

2018-01-05 14:18:12

АНУ  болон  Европын зарим улсад   цаг агаар эрс хүйтэрч  хүчтэй цасан шуурга шуурснаас болж шуурхай албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.  Нью  Иоркт  өнөөдрөөс их  цас орж  хүйтэрч  байгаа тул  бүх сургуулиудын хичээлийг хаах үүргийг  хотын захирагч Билл Де Блазио  өгчээ.  Англи Уэльс, Умард  Ирландад  аюулын шар  түвшин зарласан  байна. 

АНУ-ын  Үндэсний цаг уурын албанаас  ойрын өдрүүдэд  Атлантын далайн  эрэг орчмын нутгаар  их хэмжээний  цас  орж,  цасан  шуурга  шуурахыг анхааруулсан  байна.  Мөн  цаг  агаар  эрс  хүйтрэхийг урьдчилан мэдэгдсэн  байна.  Мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор  15-30 смийн зузаан  цас  орохоор  байна.   Нью-Йорк  хотын тохижилт үйлчилгээний албаныхан 12 цагийн ээлжинд гарч  бэлэн байдалд шилжээд  байна. 

Хотын  гудамж талбайд  цас  мөс  цэвэрлэгч  2 мянга  гаруй техник  гаргаж   ажиллуулахаар  бэлтгэсэн  байна.  өнгөрсөн  сарын сүүлчээс  АНУ-ын зүүн хойд нутагт  цаг агаар  эрс хүйтэрч  хасах 8-10 хэмд  хүрч эхэлсэн  байна.  Нью-Йоркийн эрх баригчид  хотын  иргэддээ хандаж  ойрын  өдрүүдэд  цаг агаарын хэм хасах  20  д  хүрч  хүйтрэх тул  орон гэрээсээ аль болох гарахгүй байхыг  зөвлөж  байна. Харин Англи, Уэльс, Умард  Ирланд болон Шотландын  өмнөд нутагт  цаг агаар хүйтэрч, цас их орсонтой холбоотойгоор   аюулын  шар түвшин  зарлаад  байна.  Эланора нэртэй цасан шуурганы  хурд  цагт  125 кмт  хүрч байснаас  цахилгаан дамжуулах шугам,  замын  хөдөлгөөнд эвдрэл саатал их  гарсан  байна. Англид  3 мянга, Умард Ирландад мянга орчим байшин барилга гэрэл цахилгаангүй  болжээ.  Францад  хүчтэй  цасан шуурга  шуурсны  улмаас  1 хүн амиа алдаж 15 хүн гэмтэж бэртсэн мэдээтэй байна. Олон мянган хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд  амьдарч байгаа  бөгөөд  шуурхай албаны 1700 гаруй хүн хүчтэй шуурганы үр дагаврыг арилгахаар ажиллаж  байна. 

Швейцарьт мөн хүчтэй шуурганаас болж  16 хүн гэмтэж  бэртсэн  байна.  Салхины хүрд 200 км цагт хүчтэй  салхинаас болж зарим нутагт автын болон төмөр замын хөдөлгөөн саатахад хүрсэн  байна. нийтдээ  100 гаруй мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болсныг  сэргээхээр  мэргэжилтнүүд ажиллаж  байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йоркт цаг агаар хүйтэрч цас орохтой холбоотойгоор сургуулиудын хичээлийг хаалаа   
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй