Шууд Chart

Англи, Уэльс Умард Ирланд Шотландын өмнөд нутагт аюулын шар түвшин зарласан байна

2018-01-05 16:06:48

Харин Англи, Уэльс, Умард  Ирланд болон Шотландын  өмнөд нутагт  цаг агаар хүйтэрч, цас их орсонтой холбоотойгоор   аюулын  шар түвшин  зарлаад  байна.  Эленора нэртэй цасан шуурганы  хурд  цагт  125 кмт  хүрч байснаас  цахилгаан дамжуулах шугам,  замын  хөдөлгөөнд эвдрэл саатал их  гарсан  байна. 

Сони:  Англид  3 мянга,  Умард  Ирландад  мянга орчим байшин барилга гэрэл цахилгаангүй  болжээ.  Францад  хүчтэй  цасан шуурга  шуурсны  улмаас  1 хүн амиа алдаж  15  хүн гэмтэж бэртсэн мэдээтэй байна. Олон мянган хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд  амьдарч байгаа  бөгөөд  шуурхай албаны 1700 гаруй хүн хүчтэй шуурганы үр дагаврыг арилгахаар ажиллаж  байна.  Швейцарьт мөн  хүчтэй шуурганаас болж  16 хүн гэмтэж  бэртсэн  байна.  Салхины хүрд   200 км цагт хүчтэй  салхинаас болж зарим нутагт   автын  болон төмөр замын хөдөлгөөн саатахад хүрсэн  байна. нийтдээ  100 гаруй мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болсныг  сэргээхээр  мэргэжилтнүүд ажиллаж  байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Англи, Уэльс Умард Ирланд Шотландын өмнөд нутагт аюулын шар түвшин зарласан байна  
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй