Шууд Chart

АНУ Пакистаны аюулгүй байдлын салбарт үзүүлж байсан тусламжаа зогсоолоо

2018-01-05 16:09:54

АНУ  Пакистаны  аюулгүй байдлын салбарт  нь   үзүүлж байсан тусламжаа  зогсоож  байгаагаа зарлаад  байна.  Энэ  тухай  АНУ-ын  Төрийн департаментын хэвлэлийн  албаны  дарга  Хезер Науэрт  мэдэгдсэн юм.

Тэрээр  АНУ  өнөөдрөөс эхлэн  Пакистаны  үндэсний  аюулгүй  байдлын  салбарт  үзүүлж байсан  тусламжаа  зогсоож байгааг  онцолсон.  Пакистаны  засгийн газар  террорист бүлэглэлүүдийн эсрэг  түүний дотор  Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн, Пакистаны  Хаккани сүлжээнийхний  эсрэг   шийдвэртэй  алхам хийхгүй  бол тусламжаа  сэргээхгүй  гэдгийг ч  тэмдэглэн  хэлсэн.  Энэ  террорист бүлэглэлүүд нь бүс нутгийн байдлыг  тогтворгүйжүүлж,  Америкийн   иргэдийн  аюулгүй  байдалд  заналхийлсээр байгаа учир  ийм арга хэмжээ  авч  байгааг ч тайлбарласан юм.  Түүнчлэн  энэ  мэдээлэл  нь  Пакистаны  хувьд гэнэтийнхэд тооцогдохгүй  байх  хэмээн тэрээр баталсан.  АНУ-ын  эрх баригчид  Пакистаны  зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагынханд  зориулсан санхүүгийн дэмжлэгийг  үргэлжлүүлэн  олгохын  тулд  терроризмтэй хийж  буй тэмцэлд шийдвэртэй  алхам хийх хэрэгтэй  байгааг Исламабадад  сануулж  байсан юм.   АНУ-ын  Төрийн  департаментын албан ёсны  төлөөлөгч    энэ үеэрээ  ямар хэмжээний санхүүгийн дэмжлэгийн асуудал  энд  яригдаж  байгааг  тодорхой хэлсэнгүй.  

Науэрт  одоогоор  Америкийн талаас  энэ  тооцоог  бодож байгаа  удахгүй нэгдсэн дүнг  нь хэлнэ гэдгээ  амалсан  байна.  Үүний зэрэгцээ АНУ  Үндэснийхээ аюулгүй байдлын  ашиг  сонирхолд  нь нийцэж  байна гэж үзэхийн бол  Пакистаны  бусад  салбар, төрөл бүрийн  хэлбэрээр үзүүлж байгаа дэмжлэг тусламжаа  зогсоох  эрхтэй  гэдгийг   тэрээр онцолж  байлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Пакистаны аюулгүй байдлын салбарт үзүүлж байсан тусламжаа зогсоолоо   
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй