Шууд Chart

Британийн ITV сувгийн ажилтанг шууд эфирийн үеэр нүүлгэн шилжүүлжээ

2018-01-05 16:15:37

Британийн  Ай ТИ Ви  телесуваг мэдээллийн хөтөлбөрөө дамжуулж байх үеэр галын  дохиолол дугарснаас  болж шууд нэвтрүүлгээ хаан бүх ажилтанг нүүлгэн шилжүүлсэн  байна.

Галын дохиолол оройн  нэвтрүүлгийн гол  хөтөлбөр  болох 22 цагийн  мэдээг  дамжуулж  байх үеэр дугарсан  байна. Ай тв  ийн оройн мэдээг  энэ өдөр Том Брэдби  хөтөлж  байсан. Тэрээр  шууд эфирийн үеэр  галын  дохиолол  дугарч байгааг  үзэгчиддээ хэлсэн.  Гэхдээ  ийм  тохиолдолд  юу  хийх  ёстой вэ  гэдэгтээ итгэлгүй байгаагаа хэлж байсан  ч  ямар  ч байсан эфирээ хааж  байрнаасаа гарах ёстой хэмээн үзэгчдээсээ уучлал гуйгаад гарсан.

Гэвч  сүүлд  нь галын  дохиолол  хуурамч түгшүүр байсан нь батлагдсан байна. Тиймээс 10 минутын дараа ай тв эфирээ сэргээж цаг агаарын мэдээллийг хүргэсний дараа мэдээгээ дамжуулсан банйа.  Ер нь үүнтэй  холбоотойгоор  дан ганц ТВ  хэвлэл мэдээллийнхэн  төдийгүй  бусад байгууллагууд  ч онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээгээ сургуулилж  байх ёстойг  мэргэжилтнүүд сануулж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британийн ITV сувгийн ажилтанг шууд эфирийн үеэр нүүлгэн шилжүүлжээ  
Үзсэн: 3269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
is [180.149.93.xxx] 2018-01-06 17:14
та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. https://goo.gl/vP6rQs
Зочин [62.167.114.xxx] 2018-01-06 15:55
yagaad 2015 onii songuuli gesen baina ard ni

Бидэнтэй нэгдээрэй