Шилдэг технологи үйлдвэрлэгч орнуудын нэг бол Япон улс. Японы зохион бүтээгчид зөвхөн өндөр мэргэжлийн инженер технологийн хүмүүс байдгаас гадна маш ихээр төсөөллийн ертөнцөд амьдардаг хүмүүс. Учир нь Япон улсад л ирээдүйг шинэ техник, технологийн зөгнөл, уран сайхны кинонууд л хамгийн түрүүнд гарч байдаг. Энэ ч үүднээсээ Японы Зохион бүтээгчид дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүртэй хувирагч автомашиныг бүтээгээд байна. энэ бол “Иэрт-1” нэртэй трансформер машин юм.
Холливүүдийн кинон дээр гардагтай адил трансформер буюу хувирагч автоботууд бодит биелээ олох эхний алхамаа олсоор байгаагын нэг жишээ энэ бүтээлээр харагдаж байгаа юм. Суудлын автомашин хувирагч төхөөрөмж болох технолги гэсэн үг. Үүнийг Японы “Фаур Линк Системс” компанийн инженерүүдийн баг бүтээсэн байна. Анх энэ хувирагч тээврийн хэрэгслийг бүтээх санааг Японы нэрт зураач Кунио Окаваройгийн бүтээл болох аварга том робот болон хувирдаг автомашинтай аниме хүүхэлдэйн киноноос авсан гэж зохион бүтээгчид нь хэлсэн байна. Харахад хэлбэр хэмжээгээрээ маш жижигхэн. Харин эргэлт хийх чадвар боломжууд нь маш өндөр.
Өөрөөр хэлбэл 4 дугуй нь бүгд эргэх боломжтой. Ингэснээр маш давчуу зайнд ч эргэлт хийх, зогсоолд байршуулах боломжтой юм байна. Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн дотор салонд байрлах тусгай товчлууруудын тусламжтайгаар хувирагч үйлдлийг хийлгэх команд өгдөг байна. Одоогоор Иэрт-нэг цахилгаан хөдөлгүүртэй хувирагч автомашин туршилтынхаа шатанд явж байгаа хэвээрээ байгаа.
Тун удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэж мэдээлсэн байна. харин урьдчилсан тооцооллоор бол зах зээлд 70 мянган ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байгаа талаар дуулгаад байна. Ямар ч төрлөөр ашиглах боломжтой, жишээ нь хүн амын нягтаршил ихтэй хот, нисэх онгоцны буудал, томоохон амралт сувиллын газар, зочид буудал гэх мэт бусад зүйлийг нэрлэж болно.
Аль хэдийнээ дэлхийн томоохон хэд хэдэн компаниудаас цөөн хэдэн ширхэг автомашины захиалга хүлээж аваад байгаа талаар компанийн зүгээс онцлон мэдээлсэн юм байна.
| Танилц: Дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүртэй хувирагч автомашин “Earth-1” | ||
| Үзсэн: 3078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.