Технологийн хөгжил барилгын салбарт ч сонирхолтой шийдэл, дэвшлүүдийг авчирсаар байна. Үүнийг хамгийн томоохон жишээ бол шилжүүлэн угсрах боломжтой аварга том цэнгэлдэх хүрээлэнг байгуулах тухай төсөл юм. Энэ төслийг 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтаж зохион байгуулж байгаа хамгийн томоохон барилгын ажил хэмээн үзэж байгаа юм.
Үзэгчид гайхаж байгаа байх. Учир нь хөлбөмбөгийн тэр аварга том цэнгэлдэх хуүрээлэнг барьж байгуулчихаад, эргүүлээд буулган өөр газарт шилжүүлэн барих ямар шаардлага байгаа вэ гэж. Тэгвэл дэлхийн томоохон улс оронд зохиогддог Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулах төсөл хөтөлбөр маш их хэмжээний хөрөнгө санхүүжилтээр босдог. Харин үүний дараа буюу тэмцээний дараахан тус цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж байгуулсан цэнгэлдэх хүрээлэн бараг л ашиглагдахгүй нөхцөл байдалд ордог гэсэн шүүмжлэлүүдтэй холбоотой юм.
2022 онд Катарт хөлбөмбөгийн ДАШТ болно. Харин тус улсын барилгын салбарын төлөөллүүд шинэ төрлийн цэнгэлдэх байгуулах санааг дэвшүүлээд байгаа. Энэ бол бидний хэлж заншснаар, худалдааны контейнер гэж нэрлэгддэг чингэлгийг ашиглан цэнгэлдэх барих тухай асуудал юм. Зүгээр ч нэг буулган угсрах бус өөр бусад зориулалтын төрлөөр загвар, архитектурыг нь өөрчлөн барьж байгуулах боломжтой байх болно гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. “Рас Абу Эбауд” цэнгэлдэх хүрээлэнг барих төслийн зургийг Испанийн алдарт “Фэнвийк Ирибарэн Аркитэтс” дизайны студи гаргасан байна. Тус цэнгэлдхийг үндсэн хоёр төрлөөр ашиглана.
Нэгдүгээрт спортын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах , харин нөгөөх нь томоохон хэмжээний урлаг соёлын тоглолтуудыг зохиох зэргээр ашиглана. Нийтдээ ойролцоогоор 40 мянган үзэгчийн багтаамжтайгаар барьж байгуулахаар зорьж байгаа юм байна. Барилгын ажил 2020 онд бүрэн дуусна гэж зохион байгуулагч, барилгын төлөөллүүд нь мэдээллээд байна.
Цаашид спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын арга барил шинэчлэгдсэн хувсаж, технологийн дэвшлүүдийг илүүтэйгээр шингээх болно гэж эх сурвалжууд онцолсон байна.
| Катар улс шилжүүлэн угсрах боломжтой аварга том цэнгэлдэх хүрээлэнгийн төслөө 2020 онд дуусгана | ||
| Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.