Шууд Chart

Инчоны нисэх буудалд робот мэдээллийн болон цэвэрлэгээний үүргийг гүйцэтгэж байна

2018-01-06 13:12:39

БНСУ-ын LG корпорацийн шинэ технологи олонд ихэд таашаагдаж байна. Тус корпораци роботын салбараа улам хөгжүүлж, мэдээллийн болон цэвэрлэгээний үүрэгтэй 2 төрлийн зориулалт бүхий роботыг өнгөрөгч онд зохион бүтээсэн. Тэгвэл олон улсын Инчон нисэх буудалд хийсэн туршилт амжилттай дуусч, албан ёсоор ашиглаж эхэлсэн юм. Мэдээллийн робот нь, Англи, Хятад, Солонгос, Япон гэх 4 хэлээр харилцах юм байна.

Үйлчлэгчид үүнээс мэдээлэл авч, хүсвэл зөв гарц, шаардлагатай үйлчилгээг авах төвийг заалгах боломжтой гэнэ. Энэ нь нисэх буудлаар үйлчлүүлж байгаа болон дайран өнгөрч байгаа жуулчдад ихээхэн таалагдаж байгаа талаар ОУ Бизнес Инсаядер сэтгүүлд тэд илэрхийлжээ. Харин цэвэрлэгээний робот нь, гэрэл мэдрэгч болон олон тооны камертай учир бохирдсон талбайг илрүүлж, цэвэрлэх юм байна.

LG корпорацийн зүгээс энэ талаар мэдээллэхдээ “Энэхүү цэвэрлэгээний робот нь хурдан шуурхай цэвэрлэхээр програмчлагдсан. Түүнчлэн ингэхдээ тоос босгохгүй тул хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй” гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Инчоны нисэх буудалд робот мэдээллийн болон цэвэрлэгээний үүргийг гүйцэтгэж байна  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй