Шууд Chart

Самсунг олимпийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг сайжруулах ухаалаг өмсгөл бүтээжээ

2018-01-06 13:24:36

Тун удахгүй ирэх сарын 9-нд Өвлийн олимпийн их баяр наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион явагдана. Үүнийг тохиолдуулан Өмнөд Солонгосын Самсунг корпорац олимпын наадмын тамирчдын бэлтгэл сургуулилтын сайжруулахад туслах спортын ухаалаг өмсгөлийг зохион бүтээгээд байгаа юм байна.

Самсунг корпорац олимпын наадмын байнгын дэмжигч, хөрөнгө оруулагч гэдгийг спортын салбарынхан онцолж байдаг. Тэгвэл тус корпорац дан ганц спонсорын үүрэг гүйцэтгээд зогсохгүй тамирчдын амжилтанд сайнаар нөлөөлөхүйц хэрэглэл зохион бүтээдээрээ алдартай. Нидерланд улс дахь Самсунгийн харьяа байгууллага технологийн дэвшлийг агуулсан тус өмсгөлийг бүтээгээд байгаа юм байна. Энэ бол тэшүүрийн спортын тамирчдад зориулан бүтээсэн өмсгөл юм. Тэр чигээрээ хүний биеийн хөдөлгөөний хэм хэмжээг тодорхойлогч мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон хувцас юм. “Самсунгийн Смарт Суит” нэртэй энэ ухаалаг өмсгөл нь тэшүүрийн спортын стандартыг тогтоох зорилготойгоор тамирчдад дадлага туршлага суулгах зарчмаар ажилладаг. Өвдөгний нугалаа, нурууны бөхийлд, гарын хаялт, хурдны баримжаа гэх мэт зүйлс.

Үүнийг дасгалжуулагч нь ухаалаг гар утасны тусламжтайгаар ашиглан, шаардлагатай үед тамирчдад дохиолол бүхий мэдээллийг дамжуулдаг байна. Тодруулбал, тамирчин тэшүүрээр гулгах дасгал сургуулилтаа буруу хийж байгаа тохиолдолд ухаалаг өмсгөл чичиргээ өгч зөв хөдөлгөөний баримжааг зааж өгдөг байна. Үүнийг одоогоор Самсунг галакси эс найм загварын ухаалаг гар утсанд зориулж бүтээсэн байна.

Цаашид спортын бусад төрлийн тамирчдад зориулж ийм төрлийн ухаалаг өмсгөл бүтэхээр төлөвлөж байгаа талаар корпорацийн зохион бүтээгчдийн зүгээс мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Самсунг олимпийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг сайжруулах ухаалаг өмсгөл бүтээжээ  
Үзсэн: 2173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй