Шууд Chart

2018 оны шинэчлэгдсэн “Нокиа 6” загварын ухаалаг гар утсыг албан ёсоор танилцууллаа

2018-01-06 13:30:44

Гар утас үйлдвэрлэгч Финландын Нокиа компани 2018 оны шинэчлэгдсэн Нокиа 6 загварын ухаалаг гар утсаа өнөөдөр танилцуулахаар болсон талаараа мэдээлжээ. Цахим сүлжээнд тус ухаалаг гар утасны талаарх зарим үзүүлэлтүүдийн мэдээллийг нийтлээд эхэлсэн байна.

Андройд үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг Нокиа 6 ухаалаг гар утас анх 2017 оны 1-р сарын 8-нд 250 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн. Энэ бол өмнөх загварын Нокиа икм фамили загварын дараагийн загвар болон гарч ирсэн утас юм. 169 грамм жинтэй 3 гегабайтын шуурхай санах ой болон 32 гегабайтын санах ойн багтаамжтай, 5,5 инчийн дэлгэцтэй 16 мегапиксел камертай байсан бол энэ удаад хүчин чадал нь улам нэмэгдсэн гэж мэдээлсэн байна. Шинэчлэгдсэн Нокиа 6 ухаалаг гар утас бүртгэлийн дугаараа танилцуулсан.

Бүртгэлийн дугаар нь ТА-1054 юм байна. Харин гол зүрх нь болох процессор нь 8 цөмтэй Кюалком Снейпдрагон 630 бүхий 2,21 герцтэй хүчирхэг процессортой болжээ. Өмнөх загвар Андройд 7,1,2 наугат үйлдлийн системээр ажилладаг байсан бол харин шинэчлэгдсэн нь Андройд 8,0 Орео болж нэмэгдсэн байна.

Технологийн шинжээчдийн хэлснээр, энэ загварын ухаалаг гар утас орчин үеийн технологийг бүхэлдээ өөртөө шингээж чадсан, шилдгүүдийн тоонд бичигдэхүйц утас болсоон гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 оны шинэчлэгдсэн “Нокиа 6” загварын ухаалаг гар утсыг албан ёсоор танилцууллаа  
Үзсэн: 2725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй