Шууд Chart

Porshe Компанийн “Dinamiq GTT 115” нэртэй холимог хөдөлгүүртэй дарвуулт завь 16 сая доллар үнэтэй

2018-01-06 13:36:01

Автомашин үйлдвэрлэгч Порше компанийн Эф-Эй загварын студи Динамикью Жи-Ти-Ти 115 нэртэй холимог хөдөлгүүртэй дарвуулт завь бүтээсэн байна. 35 метрийн урттай, ухаалаг технологи бүхий төхөөрөмж суурилуулсан, тансаг чамин хийцтэй шинэ загварын дарвуулт завины загварыг Порше компанийн баг хамт олон зохион бүтээжээ.

Дарвуулт завины дотоод хэсгийн өрөөнүүд нь Порше автомашины элементүүдтэй төстэй загвартайгаар хийгдсэн нь гайхалтай болсон байна. Үүнд, спорт зориулалтын суудал, карбон файбер материал бүхий зөөлөн тавилга зэргийг онцолж болох юм. Мөн хэд хэдэн танхимтай буюу зочны өрөө, хоолны өрөө, гал тогоо, амралтын өрөө болон усан бассейн нь бүгд сайн чанарын материалыг ашиглан орчин үеийн загварыг шингээн хийсэн нь дарвуулт завь сонирхогчид гэлтгүй автомашин сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байгаа талаар зохион бүтээгчид онцолсон байна. Хүчин чадлын хувьд Жи-Ти-Ти 115 дарвуулт завь нь 1650 морины хүчин чадалтай дизель түлшээр ажилладаг Ви-12 хос хөдөлгүүртэй юм.

Мөн хоёр ширхэг цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Энэ гайхалтай холимог хөдөлгүүртэй дарвуулт завь хөлөг онгоцны тогтвортой байдлыг сайжруулах, мөн түлшний зарцуулалтыг багасгах зориулалтын Халл-Венийн усны зориулалтын далавчаар тоноглогдсон дэлхийн хамгийн анхны хөлөг онгоцоор нэрлэгдээд байгаа юм байна. Дээд хурд нь 39 км цаг хүртэл хурдлах чадалтай юм.

16 сая америк долларын үнэтэй, ердөө 7-хон ширхэг үйлдвэрлэгдсэн Порше компанийн Динамикью Жи-Ти-ТИ 115 нэртэй тус дарвуулт завийг Монакод болох дарвуулт завины үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Porshe Компанийн “Dinamiq GTT 115” нэртэй холимог хөдөлгүүртэй дарвуулт завь 16 сая доллар үнэтэй   
Үзсэн: 4566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй