Шууд Chart

Пан Ги Муны ач хүү авилгын хэрэгт буруутай гэдгээ хүлээлээ

2018-01-07 14:13:58

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Муны ач хүү авилгын хэрэгт буруутай гэдгээ хүлээлээ. АНУ-ын эрх баригчид энэ хүнийг авилга авсан хэрэгт буруутгасан юм. 30 настай Чу Хён Пан Манхэттен дүүргийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, нууц хуйвалдаанд оролцож, Катарын нэг түшмэлд хахууль өгсөн гэдгээ хүлээжээ. Энд Вьетнамд барилгын цогцолбор худалдах асуудал яригдаж байгаа юм байна.

Чу Хён Пан Өмнөд Солонгосын иргэн бөгөөд Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгө худалдах ажил эрхэлж байж. Чу Хён Паны эцэг Пан Ги Сан Өмнөд Солонгосын барилгын “Киннам Энтэрпрайс” компанийн ахлах зөвлөх юм байна. Хэргийн материалаас үзэхэд, тус компани 2013 онд санхүүгийн хүндрэлд орж, Чу Хён Пан-д Вьетнамд баригдах төсөлд гаднын хөрөнгө оруулагч олж, шанд нь 5 сая доллар авахыг санал болгожээ. Америкийн эрх баригчдын нотолж байгаагаар, эцэг, хүү хоёр хөрөнгө мөнгийг хуулийн дагуу олохын оронд Катарын нэг түшмэлд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Вьетнамд байгаа барилгын цогцолборыг худалдаж авах нэг ёсны сүлжээ бий болгожээ.

АНУ-ын шүүх Чу Хён Паны хэргийг ирэх 6 дугаар сард хэлэлцэж, түүнд шоронд 10 жил хорих ял оноох нь тодорхой болжээ. Гэвч эцэг Пан Ги Санд АНУ-ын эрх баригчид эчнээ ял оноогоод байгаад бөгөөт тэрээр одоогоор АНУ-ын шүүхийн эрх мэдлийн хүрээний гадна байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пан Ги Муны ач хүү авилгын хэрэгт буруутай гэдгээ хүлээлээ  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй