Шууд Chart

Хятад улс гадаадын чадварлаг ажилтнуудад тусгай виз олгож эхэллээ

2018-01-07 14:33:31

БНХАУ-ын эрх баригчид тус улсад олон удаа нэвтрэх боломж бүхий 5-10 жилийн урт хугацааны виз олгож эхэлжээ. Ийм виз авсан хүн Хятад улсад нэг удаагийн оролтоороо 180 хоног байх боломжтой юм байна. Мөн ийм виз авсан хүн өөрийн эхнэр, хүүхдийн хамт байж болох гэнэ. Шинэ техник технологийн салбарынхан, бизнесменүүд, эрдэмтэд ийм виз авах хүсэлт гаргах боломжтой. Магадгүй бүр Нобелийн шагналтнууд хүртэл ийм виз хүснэ гэж Бээжинд хүлээж байна.

Хятадын эрх баригчдын нотолж байгаагаар, визийн энэ шинэ журам гадаадын дор хаяж 50 мянган иргэдэд ашигтай тусах юм байна. 2016 онд Хятад улс ажлын визийн онооны систем бий болгож байсан бөгөөд ингэснээр улс оронд гаднаас энэ тэргүүнд хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг татах, ажил мэргэжилгүй цагаачдын урсгалыг багасгах зорилго тавьсан. Энэ баримт бичигт өгүүлснээр, гадаадын өндөр зэрэглэлийн ажилтнууд гэдэг ангилалд Нобелийн шагналтнууд, олимп болон дэлхийн аварга тамирчид, дэлхийд алдартай хөгжмийн их сургууль болон урлагийн их сургуулийн багш нар ордог байна. Мөн энэ ангилалд тэргүүлэх зэргийн эрдэмтэд, санхүүгийн том байгууллагын удирдагчид, гаднын өндөр зэрэглэлийн их сургуулийн профессорууд оржээ.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс гадаадын чадварлаг ажилтнуудад тусгай виз олгож эхэллээ  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй