АНУ болон Канадын зарим бүс нутагт маш их хэмжээний цас ороод байгаа талаар CNN агентлаг мэдээлж байна. Энэ маш их хэмжээний цас орох болсон нь бүс нутгийн дээр маш том хэмжээний циклон үүссэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас өгсөн мэдээлэлд дурдсанаар, АНУ, Канадын зарим бүс нутагт температур цельсийн хасах 29 хэмд хүрэх төлөвтэй байгаа талаар онцоллоо. Канадын Шинэ Шотланд мужид хүчтэй салхи гарсны улмаас хэдэн арван мянган хүн цахилгаан эрчим хүчээр тасраад байна. Мөн Шинэ английн эргийн бүс газруудад хүчтэй шуурга дэгджээ. Байгалийн энэ гамшигт үзэгдлээс болж нас барсан хүний тоо АНУ-д 19, Канадад 2-т хүрсэн байна. Эдгээр нь Хойд Каролин, Висконсин, Кентукки, Техаст бүртгэгджээ.
Шалтгаан нь автомашины осол болон хэт хүйтрэлттэй холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлээд байгаа. Арктикийн хүйтэн уур амьсгалын урсгалаас болж цаашид агаарын температур нэмэгдэх хандлагатай байгааг Үндэсний ус цаг уурын албанаас анхааруулсан байна. Тэдний мэдээлснээр, Карибын тэнгисийн бүсэд маш том хэмжээтэй хүчтэй циклон үүссэн нь энэ байгалийн гамшигт үзэгдэл болох шалтгаан нь болсныг мэдээлсээр байгаа юм. Өчигдөр 1200 гаруй нислэг цуцлагдсан байсан бол өнөөдөр энэ тоо 4000 мянгад хүрээд байгаа талаар мэдээлж байна.
Канадад их хэмжээний цас, хүчтэй салхины улмаас олон мянган айл өрх цахилгаан эрчим хүчээр тасраад байгаа юм. “Нова Шкотиа Пауэр” эрчим хүчний компаниас өгсөн мэдээлэлд, Канадын Шинэ Зеланд мужийн нутагт салхины хурд 140 км/цагт хүрсэн нь ойролцоогоор 125 мянга орчим хүн эрчим хүчээр тасрахад хүргэсэн хэмээн мэдэгдсэн байна. Байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан АНУ-ын болон Канадын эргийн бүсийн оршин суугчдыг орон гэрээ орхин аюулгүй бүс рүү нүүхийг цахилгаан эрчим хүчний томоохон компаниуд зөвлөж байгаа гэж CNN агентлаг мэдээлсэн юм.
Хүчтэй шуургатай холбогдуулан Нью-Йорк Филадельфи, Бостон, Өмнөд болон Хойд Каролин, Мэриленд болон Виржиния мужийн хэдэн зуун сургууль, албан байгууллагуудын үүд хаалгыг хаахад хүрсэн талаар онцолсон юм. Үүнээс болж томоохон дэлгүүрүүдийн лангуу хүнсний барааны хомстолд орох магадлал үүсээд байгаа гэж мэдээлсэн байна.
| АНУ болон Канадад их хэмжээний цас оржээ | ||
| Үзсэн: 1612 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.