Шууд Chart

Умард Солонгосын тамирчдыг Пёнчаны олимпийн наадамд оролцуулах эсэх тухай асуудлаар хэлэлцэнэ

2018-01-08 11:06:46

Өмнөд Солонгос болон Умард Солонгосын засгийн газрын төлөөлөгчдийн дээд төвшний уулзалт хэлэлцээр Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд орших Панмунжон тосгонд маргааш болно. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг Өмнөд Солонгосын эргэн нийгэмшүүлэх яамны төлөөлөгч Пэк Тэ Хён хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Энэ уулзалт хэлэлцээр нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа тамирчдыг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулах тухай хүсэлт тавьсантай холбогдуулан хийгдэх гэж байгаа юм.  Энэ хүрээнд Хоёр Солонгосын холбогдох эрх бүхий шатны дээд албан тушаалтнууд хэлэлцээрт оролцоно гэж мэдэгдэлдээ онцолжээ. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болох өвлийн олимпийн их баяр наадамд Умард Солонгосын баг тамирчдыг оролцуулах тухай хэлэлцэх тус хэлэлцээр хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд орших “Энх тайвны өргөө” гэж нэрлэгддэг газар хийгдэнэ.

Үүнд зөвхөн хоёр Солонгос улс олимпийн наадмын асуудлаар ярьж хэлэлцэхээс гадна хоёр улсын цаашдын харилцаа холбоог сайжруулах зорилготой сэдвийн хүрээнд ч ярилцах болно гэж эх сурвалжууд онцлон мэдээлж байгаа. Өнгөрөгч лхагва гарагт Пхеньян энэ асуудлаар хэлэлцэж, шийдвэрт хүрэх зорилготойгоор Сөүлтэй холбоо барьсан гэж хэвлэл мэдээллээр  мэдээлж байсан.

Харин Өмнөд Солонгосын Пёнчан хошуунд болох Өвлийн олимпийн их баяр наадам ирэх сарын 9-нд эхлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын тамирчдыг Пёнчаны олимпийн наадамд оролцуулах эсэх тухай асуудлаар хэлэлцэнэ   
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй