АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт Пёнчаны өвлийн болон паралимпийн наадмын дараа болно хэмээн мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын Пёнчанд зохион явагдах өвлийн олимпийн наадам ирэх сарын 9-нд эхэлж, 25-ныг хүртэл үргэлжлэх бол паралимпийн наадам 3 дугаар сарын 9-өөс 18-ны өдрүүдэд зохион явагдах юм байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Пёнчанд болох өвлийн олимпийн 23 дугаар наадмын аюулгүйн байдлыг хангах үүднээс хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтийн хугацааг хойшлуулах тухай асуудлаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
Энэ бол хоёр улс зэвсэгт хүчнийхээ хамтарсан сургуулилтыг өвлийн олимпийн наадмын дараа зохион байгуулахаар болж байгаа гэсэн үг юм. Мөн аливаа товлосон томоохон арга хэмжээг хойшлуулах нь хэд хэдэн чухал шалтгаантай байдаг нь хэвийн зүйл. Заримдаа иймэрхүү тохиолдлууд үүсэж байдаг хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд онцолсон байна. Гуравдугаар сарын 18-нд Пёнчаны өвлийн паралимпийн наадам дуусна.
Сануулахад, АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулилт жил бүрийн 2 эсвэл 3 дугаар сард бараг уламжлал болон тогтмол явагддаг юм байна.
| Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт өвлийн олимпийн наадмын дараа болно | ||
| Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.