Мексикийн “Сьюдад-Хуарес” нэртэй хотод нэг өдрийн дотор 15 хүний амийг ээлж дараалан хороосон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Амь үрэгсдийн дунд өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүд багтаж байгаа аж. Энэ аюултай гэмт хэрэг гарсны дараагаар хотын цагдаа нар бүс газрыг хяналтдаа авч түгшүүр зарлан харуул хамгаалалт гаргаж эхэлжээ.
Дэлхийн хамгийн их хүн амины хэрэг үйлдэгддэг хотоор нэрлэгдэж байсан тус хотод жилд ойролцоогоор 3,1 мянга орчим хүн нас барсан гэж цагдаагийнхан болон хотын эрх баригчдын мэдээллийг хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон мэдээлсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд цагдаагийнхан харуул хамгаалалт, эргүүлийн цагдаагийн ажлаа улам нэмэгдүүлснээр онц ноцтой хүнд гэмт хэргийн тоо эрс буураад байгаа аж.
| Мексикт нэг өдрийн дотор 15 хүний амийг ээлж дараалан хороосон хэрэг гарчээ | ||
| Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.