Шууд Chart

Торонто хотын олон улсын нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлджээ

2018-01-08 14:15:25

Канадын Онтарио мужийн нийслэл Торонто хот дахь “Ластер Пирсон”-ы нэрэмжит олон улсын нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлдсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, ослын улмаас нас барсан болон бэртэж гэмтсэн зорчигч байхгүй гэж мэдэгдсэн байна.

Осол гарах болсон шалтгаан нь нисэх буудлын терминалын хоолой орчимд гарсан гэж мэдээлжээ. “ВэстЖэт” авиа компанийн өгсөн мэдээллээр, хөлгийн багийн 6 гишүүн, 168 зорчигч тээвэрлэсэн Боийнг 737-800 загварын иргэний агаарын тээврийн онгоц Мексикийн Канкун хотыг зорихоор нислэгийн зурвас руу явж байхдаа “Саанвинг” авиа компанийн онгоцтой мөргөлдсөн гэж мэдэгдсэн байна.

Ослын улмаас онгоцны далавч болон сүүл хэсэг их хэмжээгээр гэмтсэн талаар онцолжээ. Харин зорчигчгүй байсан “Саанвинг” авиа компанийн онгоцонд гал гарч эхэлсэн гэж мэдээлсэн байна. одоогоор осол яагаад гарах болсон шалтгааныг олж тогтоохоор мэргэжлийн байгууллагын ажиллаж байгаа хэмээн мэдээлээд байгаа юм байна.

 







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Торонто хотын олон улсын нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлджээ  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй