Шууд Chart

Пентагон ОХУ-ын “Su-30” сөнөөгч онгоцыг дагалдан нисэж буй бичлэгээ дэлгэлээ

2018-01-08 16:52:52

АНУ-ын Батлан Хамгаалах Яам цахим сүлжээнд ОХУ-ын “Su-30” сөнөөгч онгоцыг Балтын тэнгист дагалдан нисэж буй бичлэгээ байршуулжээ. Пентагоноос өгсөн мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-ын сөнөөгч онгоц олон улсын агаарын хилийн шугамыг нэвтэрсэн тул ийнхүү Балтын тэнгист дагалдан нислэг үйлдэж, гаргаж өгсөн хэмээн тайлбарласан байна.

Энэ үйл явдал өнгөрөгч оны 11 дүгээр сарын 23 болон 12 дугаар сарын 13-нд болсон  юм байна. Бичлэгт гарч байгаагаар АНУ-ын агаарын цэргийн хүчний “F-15” нэртэй хоёр сөнөөгч онгоц агаарт хөөрч, ОХУ-ын “Su-30” сөнөөгч онгоцыг олон улсын агаарын хилийн шугамын гүнд нэвтрэхээс нь өмнө урьдчилан барьж аван, дагалдан нисэж байгаа дүр зураглал харагдаж байгаа юм. Энэ бол өнгөрсөн 11 дүгээр сарын 23-нд Балтын тэнгисийн бүсэд болсон явдал юм байна.

Шалтгаан нь ОХУ-ын сөнөөгч онгоц АНУ-ын агаарын цэргийн хүчний удирдлагын төвийн агаарын хөдөлгөөний хянагч нарт нислэгийнхээ талаарх төлөвлөгөө болон шаардлагатай нууц дугаарыг мэдээлээгүйгээс болсон гэжээ. Харин хоёр дахь хэсгийн бичлэгт өнгөрөгч 12 дугаар сарын 13-нд Оросын “Su-30” сөнөөгч онгоцыг дагалдан нисэж байгаа үйл явцыг харуулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Пентагоны сөнөөгч онгоц, оросын сөнөөгч онгоцыг барьж аван, дагалдан нисэх энэ үйл явц олон улсын агаарын хил, нислэгийн дүрэм журамд зааснаар, аюулгүй ажиллагааны стандартуудын дагуу мэргэжлийн өндөр түвшинд явагдсан гэж мэдэгдсэн байна. Эдгээр хоёр ажиллагаанд Их Британийн “Lakenheath” агаарын цэргийн баазад байрлах АНУ-ын Агаарын цэргийн хүчний 48 дахь агаарын багийн 493 дахь сөнөөгч эскадрилийн нисэгчид үүрэг гүйцэтгэжээ. АНУ-ын агаарын цэргийн хүчний онгоцнууд олон улсын агаарын хилийг хамгаалах, хяналт тавих зорилгоор Балтын тэнгисийн орнуудын бүсэд НАТО-гийн үйл ажиллагаанд оролцдог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон ОХУ-ын “Su-30” сөнөөгч онгоцыг дагалдан нисэж буй бичлэгээ дэлгэлээ  
Үзсэн: 2125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй