Хятадад их хэмжээний цас орсны улмаас нас барсан хүний тоо 13-т хүрсэн талаар эрх баригчид мэдээлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 200 гаруй байшин нурж сүйдсэн бол 400 гаруй барилга цас их орсны улмаас эвдэрч сүйдээд байгаа талаар онцолжээ.
Энэ сарын 3-5 ны хооронд Хятадын зүүн хэсэгт орших Аньхой мужийн нутаг дэвсгэрт маш их хэмжээний цас орсон байна. Нутгийн эрх баригчид бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад эхэлсэн юм байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн газар тариалангийн бүс гамшгийн хэмжээнд хүрч очоод байгаа талаар мэдээлжээ.
Тус бүс нутагт 500 сая гаруй юань буюу ойролцоогоор 80 сая ам.долларын эдийн засгийн гарз хохирол учирсан гэж нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Үүнээс болж томоохон авто замын харилцаа холбоо тасарч, тэр бүү хэл төмөр замын хөдөлгөөн хязгаарлагдахад хүрээд байгаа талаар мэдээлээд байгаа юм байна.
| Их хэмжээний цас орсны улмаас нас барсан хүний тоо 13-т хүрчээ | ||
| Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.