Шууд Chart

2017 оны хамгийн шилдэг андройд ухаалаг гар утас “Huawei Mate 10 Pro”

2018-01-10 13:25:24

2017 оны хамгийн шилдэг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар Хятадын гар утас үйлдвэрлэгч “Huawei” компанийн "Huawei Mate 10 Pro” нэртэй утас нэрлэгдсэн байна.

Шинжээчид шилдэг ухаалаг гар утаснуудын хүчин чадлыг тодорхойлохын тулд олон арван утсан дээр туршилт, судалгаа явуулжээ. Шилдгийг нэрлэхийн тулд ухаалаг гар утасны камер, процессор, дэлгэц, хамгаалалтын систем зэрэг бусад үзүүлэлтүүдийг харгалзан үзэж байж "Huawei Mate 10 Pro”-г шалгаруулжээ. Тус утас нийтдээ 361 оноо авч чадсан байна.

Харин 2 болон 3 дугаар байранд "Samsung Galaxy Note 8" болон "One Plus 5T" утас тус тус оржээ. Эдгээр эхний гурван байранд орсон ухаалаг гар утасны камер, батарей зэрэг нь маш хүчтэй, чанартай гэдгээрээ онцгойрч байгаа аж. Энэ утас нь Кирин 970 процессортой, 6 гигабайтын шуурхай санах ой, 128 гигабайтын санах ойн багтаамжтай бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 16-нд худалдаанд гарч эхэлсэн байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2017 оны хамгийн шилдэг андройд ухаалаг гар утас “Huawei Mate 10 Pro”  
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй