Швейцарь улсын Давос хотноо жил бүр уламжлал болон зохиогддог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд болно. 48 дахь удаагийн энэхүү уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оролцохоор болжээ. Энэ тухай цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Хакаби Сандерс мэдэгдсэн байна. Төлөөлөгчийн мэдээлж байгаагаар бол төрийн тэргүүн чуулганы урилгыг баяртайгаар хүлээн авч энэ чуулганаар дамжуулж АНУ дэлхийн удирдагчидтай холбогдох боломжийг нээж өгөх боломж боллоо хэмээн харж байгаа юм байна.
Мөн АНУ энэ удаагийн чуулганд оролцох болсон гол шалтгаан бол Америкийн төрийн тэргүүний дэвшүүлсэн Америк нэгдүгээрт, дэлхийн тэргүүлэгч улс орны хувиар оролцох гэж тайлбарлаж байна.
АНУ-ын хувьд Давосын чуулган уулзалтад, ихэвчлэн төлөөлөгчдөө илгээдэг. Гэхдээ төрийн тэргүүнүүд ихэвчлэн урилга хүлээн авахаас татгалздаг байсан юм. Хамгийн сүүлд л гэхэд, 2000 онд, ерөнхийлөгч Билл Клинтон Швейцарт хийж байгаа айлчлалынхаа хүрээнд, тус чуулганд оролцож байсан бол, өмнөх ерөнхийлөгч Барак Обама Жеорж Буш нар нэг ч удаа оролцож байгаагүй юм.
Одоогийн ерөнхийлөгч Трампын хувьд 2017 оны Давосын чуулганд төлөөлөгчдөө илгээхээ татгалзаж байсан бол, 18 жилийн дараа АНУ-ын төрийн тэргүүн анх удаа Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор болж байна. Энэ нь түүний гадаад улс оронд хийх гэж байгаа 5 дахь удаагийн айлчлал мөн болох юм.
Энэ чуулганд дэлхийн олон улсын улс төр бизнес-эдийн засгийн салбарын 3 мянга гаруй төлөөлөгчид оролцдог юм.
| АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны Давосын эдийн засгийн чуулганд оролцоно | ||
| Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.