Consumer Electronics Show буюу Хэрэглэгчдэд зориулсан цахилгаан бараа төдийгүй Тухайн жилийн технологийн шинэ шийдэл чиг хандлагыг илэрхийлсэн бүтээгдэхүүнийг танилцуулдаг олон улсын хамгийн том үзэсгэлэн олон улсын хамгийн том үзэсгэлэн яармаг Лас Вегас хотноо нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнгээс хэрэглэгчид ирэх жилүүдэд ямар технологи хэрэглэх бидний хэрэглээ хэрхэн хөгжиж байгааг мэдэх боломжтой байдаг.
Уг үзэсгэлэн яармаг нь анх 1967 онд АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотноо зохион байгуулагдсанаас хойш энэ жил 51 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн яармагт дан ганц цахилгаан бараа техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудаас гадна автомашин үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд оролцдог юм.
Өнөөдрөөс эхлэн 12 хүртэл үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд, нийт 3800 орчим компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн болон технологийг танилцуулан оролцож байна. 50 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээний талбайд зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнгийн олны анхаарлыг татаж байгаа бүтээгдэхүүнүүд бол өндөр нягтаршилтай телевизор, дрон, мөн өөрөө жолоодох системтэй буюу автомат жолоодлоготой автомашинууд байгаа юм. Японы автомашины үйлдвэрлэгч Тоёота компаны хувьд л гэхэд энэ удаагийн үзэсгэлэнд жолоочгүй цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон, автомашинаа танилцуулж байна.
Уг автомашины хамгийн гол давуу тал бол өөртөө ойртон ирж байгаа аливаа аюулыг 200 метрын цаанаас мэдэрч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг системтэй буюу өөрөөр хэлбэл бусад ижил төрлийн автомашинуудаас аюулгүй байдал хамгаалалт талаасаа илүү өндөр ач холбогдолтой гэсэн үг юм. Мөн Хонда компани бүтээгдэхүүн танилцуулж, зөвлөгөө өгөх зориулалттай робот бүтээснээ танилцуулж байна.
Тус шоуг зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ жил уг шоуг сонирхон үзэх жуулчдын тоог 170 мянгаас давна хэмээн таамаглаж байна.
| Олон улсын хамгийн том технологийн үзэсгэлэн Лас Вегас хотноо нээгдлээ | ||
| Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.