Шууд Chart

Сахарын цөлд 40 см зузаан цас оржээ

2018-01-11 10:26:22

Хойд Африк тивийн 30 хувийг эзлэн оршдог Сахарын цөлийн хойд хэсэг Алжир улсын Айн Сафра хэмээх хотод, 40 см зузаантай цас орсон байна. Хотын төв хэсгээр цасны зузаан 5-6 см орсон байсан бол харин захын элсэн манхтай хэсгээр 40 хүртэлх см-ийн зузаантай цас орж элсэн манхан цасан бүрхүүлээр бүрхэгдсэн байна.

Сахарын цөл бол дэлхийн хамгийн халуун цөл гэдэг. Энэ цөлд, өвлийн улиралд гадаа агаарын хэм +13 тай байдаг бол өчигдөр үүрээр цас орж байх үед, гадаа агаарын хэм хасах 1 байсан байна. Өглөө орсон цас өдрийн наранд хайлж дууссан байна. Энэхүү байгалийн ховор үзэгдлийг олон улсад иш татан мэдээлж байна. Цөлийн хаалга хэмээн нэрлэгддэг уг хот нь далайн түвшнээс дээш 1000 метрийн өндөрт оршдог.

Хэдийгээр, ийм өндөрлөг хэсэгт оршдог боловч тус хотод цас орох нь байгалийн хамгийн ховор үзэгдэлд тооцогддог. Гэхдээ ийнхүү сүүлийн 3 жил дараалан тус хотын иргэд цас үзэж байна. Ард иргэд хүүхэд багачууд цас харан баярлаж байгаа хэдий ч цаг уур судлаачдын үзэж байгаагаар энэ ч тийм ч баярламаар үйл явдал биш юм. Учир нь, дэлхийн цаг уур амьсгал өөрчлөгдөж байгаагийн нэг дохио хэмээн тайлбарлаж байна.

Айн Сафра хотод хамгийн анх 1979 онд буюу одоогоос 37 жилийн өмнө Сахарын цөлийн баруун хэсэгт 30 минутын турш цасаар шуурч хот суурингийн замын хөдөлгөөнийг хаахад хүртэл хүрч байсан гэсэн мэдээлэл байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сахарын цөлд 40 см зузаан цас оржээ  
Үзсэн: 2194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй