Шууд Chart

АНУ-ын Колорадо мужийн Аспен хот цанын спорт өвлийн амралтын газруудаараа алдартай

2018-01-11 16:44:35

Мэдээний эхний хэсэгтээ өвлийн аялал жуулчлал, өвлийн спорттой холбоотой мэдээ хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаад АНУ-ын Колорадо мужид орших Питкиний тойргын Аспен хотыг онцолж байна. Аспен нь АНУ-ын гэлтгүй дэлхийд хамгийн их өвлийн спортын хөгжлийг дэлгэрүүлэхэд гол ач холбогдол өгдөг, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэгч хот юм.

Аспен хот нь 1879 онд байгуулагдсан түүхтэй. Мөнх цас уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт оршдог. Мөн жил бүр томоохон хэмжээний спортын арга хэмжээг зохион байгуулдгаараа алдартай. Түүнчлэн АНУ-ын хамгийн үнэтэй цаны баазууд үйл ажиллагаа явуулдаг. Гадны жуулчдад хэзээ ч цастай байгалийг үзүүлэх батлан даалт бүхий газар юм. Аспен нь өвлийн спортын хөгжлийн 4 үндсэн хэсгээс бүрддэг. Аспен Маутайн, Аспен Хайландс, Баттермилк, Снөүмасс зэрэг уулын бүс багтдаг байна. Эдгээр 4 бүсийн цанаар гулгах зориулалтын зам нь нийтдээ 200 км-ээс бүрддэг байна. Анхны шатны сонирхогчдоос эхлээд мэргэжлийн түвшний хүмүүст зориулсан цанын бүсүүдтэй. Хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 4247 метрт өргөгдсөн Марун-Белс сүндэрлэдэг бол Пирамид Пик уулс 4205 метр сүндэрлэдэг байна.

Энэ газар дотоодын гэлтгүй гадаадын жуулчдыг татах олон зуун төрлийн газруудтай. Өвлийн спортын цогцолбор, зочид буудал, ресторан, дэлгүүр гэх мэт... Тодруулбал, маш их хэмжээний жуулчид, аялагчдад бүрэн дүүрэн хүрч үйлчлэхийн тулд 125 томоохон ресторан, 47 цэнгээний газар, 5 кафе, 4 кинотеатр, 7 шөнийн клуб, 40 уран зургийн болон соёл урлагын галарейтай юм байна. Мөн спорт цогцолборууд, усан сан, хоккейн талбай, скай туринг... Үүнээс гадна Аспенд дэлхийн алдартай, нэр нөлөө бүхий хүмүүсийн хувийн орон сууц, хаус маш ихээр байрладаг. Улс төрчид, жүжигчид, спортын аваргууд, дуучид гэх мэт.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Колорадо мужийн Аспен хот цанын спорт өвлийн амралтын газруудаараа алдартай  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй