Шууд Chart

Япон өвлийн аялал жуулчлалын хамгийн тохиромжтой орноор нэрлэгддэг

2018-01-11 16:54:45

Япон улс бол олон зуун жилийн түүхтэй, олон мянган түүхэн дурсгалт газруудтай дорнын соёл иргэншлийг хэвээр авч үлдэж чадсан гайхамшигт орнуудын нэг. Тус улсыг зорих гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Өвлийн улиралд ч мөн адил. Яагаад гэвэл аялагчид хэрэв хэт хүйтэн уур амьсгалтай газруудаар зугаалж, амьдралдаа мартагдашгүй дурсамжийг үлдээхийг хүсэх бол Япон улсыг зорихыг зөвлөж байна. Учир нь япон улс өвөлдөө маш дулаан байдаг тул өвлийн аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой улсаар нэрлэгддэг байна.

Хамгийн эхэнд нийслэл Токио хотыг онцолж байна. Токио хот зуны аль ч улиралд гадны жуулчдыг хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. 24 болон 48 цагийн турш, өдөр ч шөнө ч үзэж харах зүйлс ихтэй байдаг юм. Эдгээр зугаа цэнгэлийн болон сонирхолтой газруудаараа аялагчдын сонирхлыг хамгийн ихээр таж чаддаг нь жуулчдын тоо нэмэгснээс шууд харагдаж байгаа юм. Японд 12-2-р сар хүртэлх хугацаанд агаарын хэм нэмэх 9-12 градус байдаг нь гайхалтай... Ийм учир жуулчид аль ч газраас зугаалж явахдаа үргэлж ая тухтай, таатай мэдрэмжийг авч чаддаг байна. Жуулчид Японд очсон л бол Эзэн хааны ордонтой танилцдаг байна.

Жуулчдад зориулж жил бүрийн 1-р сарын 2 нд болон 12-р сарын 23 нд ордон үүд хаалгаа нээдэг байна. Тус улсад айлчилж байгаа жуулчдын дийлэнх нь Токиогийн үндэсний музейгээр ороод гардаг байна. Гудамжаар тунгалаг цэвэр агаарт, үндэсний хувцас болох Кимоногоор гангарч алхах залуус жуулчдын нүдийг хужирлана. Гадны жуулчид ч мөн адил тэр соёлыг бишрэн кимоно өмсөн хоттой танилцах боломжыг илүүтэй сонгодог байна. Жуулчдын хамгийн ихээр санаа зовоодог зүйл бол буудлын хөлс байдаг. Тэгвэл Японд аялал жуулчлын салбарыг хөгжүүлэх нэгэн зорилтын нэг нь маш хямдхан, тохилог буудлуудын үйлчилгээ юм. Өвлийн улиралд ч мөн Диснейландийн цэцэрлэгээр зугаалж аялах боломжтой юм байна.

Мөн хуучны олон зуун жил хадгалагдан үлдсэн соёлын үнэт өв болох ганган чамин хийц загвартай байшин барилга, сүм дуган, ордон харш нь өвлийн улиралд маш өнгөлөг өвөрмөц харагддаг тул түүхэн дурсгалт газрууд нь хүний хөлийн мөрөнд дарагдаастай байдаг. Үүнээс гадна Үзэсгэлэнт байгалийн тогтоцтой учир мөнх цаст уулс, Фүжи галт уулыг үзэж сонирхох аялал, цанын бааз зэрэг бусад үйлчилгээ нь Япон улсыг зорих нэгэн шалтгаан нь болж өгдөг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон өвлийн аялал жуулчлалын хамгийн тохиромжтой орноор нэрлэгддэг  
Үзсэн: 3476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй