Шууд Chart

Их Британийн “Бафта” телевиз, кино урлагын наадмын нэр дэвшигчид тодорчээ

2018-01-11 17:22:24

Их Британийн “Бафта” хэмээн нэрлэгддэг телевиз, кино урлагын наадмын нэр дэвшигдийн нэрсийг олон нийтэд зарласан байна. Шилдэг уран бүтээлийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 18-нд Лондон хотын “Рояал Опера хаус” зохион явагдах болно.

Энэ жилийн хувьд Мексикийн кино урлагын нэрт найруулагч Гильмеро дел Торо шилдэг найруулагчийн төрөлд “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн. Тэрээр “Усны хэлбэр” нэртэй дэлгэцийн бүтээлээрээ тус өргөмжлөлийн аваад байгаа юм байна. Мексикийн кино найруулагч, продюссер, зохиолч Гильмеро дел Торо “эл лабиринто дэл фауно” киногоороо шилдэг гадаад хэлтэй киноны төрөлд 2007 онд Оскарын шагнал хүртсэн шилдэг уран бүтээлч юм байна. Тэгвэл тэрээр Бафтагийн кино наадамд “Усны хэлбэр” бүтээлээрээ 12 төрөлд нэр дэвшээд байгаа талаар онцлон мэдээлж байна. Тодруулбал, шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин гэх мэт бусад төрлүүд багтаж байгаа юм.

Харин найруулагч Мартин Макдонагийн Миссуригийн Эббинг дэх хилийн зарлалын самбар кино бүтээл нийтдээ 9 төрөлд нэр дэвшээд байгаа юм байна. Энэ бол уянгын кино юм. тус кино шилдэг кино,, шилдэг Британи кино, шидэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин төрөлд нэр дэвшжээ. Найруулагч Жо Райтын бүтээл болох Их Британийн засгийн газрыг тэргүүлж байсан Уинстон Черчелийн тухай өгүүлдэг жүжигчин Гэри Өүлдмэны тоглож дүр бүтээсэн “Бараан цаг хугацаа” нэртэй кино хэд хэдэн төрөлд нэр дэвшээд байгаа талаар мэдээлсэн байна. Шилдэг кино, шилдэг Британи кино, Шилдэг эрэгтэй жүжигчин гэсэн төрлүүдээр...

Харин найруулагч Дени Велнёвын бүтээсэн 2049 оны технологийн эрин үед хүн төрөлхтний адармаат амьдралыг харуулсан үйл явдал бүхий Блейд Раннер 2049 кино мөн үүнээс гадна Найруулагч өөрөө продюссерээр ажиллаж өөрөө найруулсан найруулагч Кристофер Ноланы бүтээл бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн түүхэн кино буюу Дюнкерк кино нь тус тус 8 төрөлд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн “Бафта” телевиз, кино урлагын наадмын нэр дэвшигчид тодорчээ  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй