Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцсон хэрэг гарлаа. Холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэн газар дээр нь ажиллаж байгаа тухай "Монголын мэдээ" телевизийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр мэдээллээ.
Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй аж. Өвчтөнүүд вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагджээ. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болоод буй юм байна. Манай улсад тохиолдсон галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүмүүсийн олонх нь орон нутагт амьдардаг хүмүүс, тэр дундаа малчид байдаг. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| Говь-Алтай аймагт чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцжээ | ||
| Үзсэн: 2020 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.