Шууд Chart

Жүжигчин Жиллиан Андерсон “HOLLYWOOD”-ийн алдрын гудамжинд таван хошуутай боллоо

2018-01-11 17:27:23

1993 оноос эхэлж АНУ-ын телевизийн дэлгэцнээ гарч эхэлсэн холбооны мөрөх товчооны ажилтны тухай өгүүлдэг Нууц Материалууд олон ангит цуврал киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Жиллиан Андерсон Холливүүдэх алдрын гудамжинд өөрийн гэсэн таван хошуутай болсон байна. Тэрээр алдрын гудамж дахь 2625 дахь таван хошууны эзнээр ийнхүү нэрлэгдлээ.

Өдгөө 49 настай Холливүүдийн жүжигчин Жиллийн Андерсон 1993-2016 оныг хүртэл тус киноны үргэлжлэлд дүр бүтээгээд байгаа юм. Мэдээж хэдэн жилийн туршид тус киноны зураг авалт зогсоод байсан ч үзэгчид тус киноны үргэлжлэлийг хүлээж байгаа гэдгээ илэрхийлсээр байгаа билээ. Учир битүүлэг гэмт хэрэг, хүний амьны хэрэг, харь гарагийн биет зэрэг сонирхолтой сэдвүүдээр киноныхоо анги бүрийг чимж чадсан тус олон ангит киног Анх Крис Картер гэгч эрхэм санаачилсан байна.

Эхний ангид жүжигчин Жиллиан Андерсоны хамтаар шилдэг жүжигчин Девид Духовны хамтран тоглосон байдаг билээ. 1993-2002 оныг хүртэл нийтдээ 202 цувралыг бүтжээ. Тус киног телевизийн Фокс сувгаар дамжуулан үзүүлдэг байсан юм. үүний дараагаар дэлхийн олон улсад гаргаж эхэлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жүжигчин Жиллиан Андерсон “HOLLYWOOD”-ийн алдрын гудамжинд таван хошуутай боллоо  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй