Шууд Chart

Блүмберг: “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо

2018-01-11 17:30:42

Дэлхийн хамгийн баян хүнээр Амазоныг үндэслэгч, үүсгэн байгуулагч Жефф Безос дахин нэрлэгдсэн байна. 2018 оны эхний байдлаар түүний хөрөнгийн хэмжээ 105,1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ талаарх судалгааг Блүмберг гаргаж олонд мэдээлсэн байна.

Өмнө нь дэлхийн хамгийн баян хүнээр Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтс нэрлэгддэг байсан ч одоо түүний нэр хүнд удаах байранд бичигдхээр болж байгаа юм байна. өмнө нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний гэр бүл 94,4 тэрбум америк долларын хөрөнгөөрөө хамгийн баян гэр бүлээр тодруулж байсан байна. Түүнийг дэлхийн олон улсад хамгийн их төдийгүй томоохон хэмжээний интернет худалдааны “Амазон” дэлгүүрийг үүсгэн байгуулсан гэдгээр нь илүү таних билээ. Тэрээр өөрийн эхнэр Маккензи Безостойгоо 24 настайдаа танилцаж хуримаа хийсэн юм байна. Жефф Безос өөрийн эхнэртэйгээ хамт нэгэн хөрөнгө оруулалтын байгууллагад ажилладаг байсан ч ажлаасаа халагдсан юм. Үүний дараагаар “Амазон” гэгч шинэ салбар, томоохон компанийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Гэхдээ олон улсын судлаачид Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян чинээлэг хүн хэмээн үздэг юм. Бүр Жефф Безосоос ч илүү хөрөнгөтэй хүн хэмээн тооцдог.

Учир нь тэрбумтан Билл Гейтс жил бүр олон зуун сая америк долларыг уламжлал болгон буяны сайн үйлсэд хандивладаг юм байна. хэдийгээр олон зуун сая долларыг хандивласаар байгаа ч тэргүүн баячуудын хоёрдугаарт нэг бус удаа бичигдэнэ гэдэг түүнийг хэр баян болохыг илтгэж байгаа юм. Хэрэв тэрээр буяны санд их хэмжээний хөрөнгө санхүүжилт хандивладаггүй байсан бол түүнийг гүйцэх хөрөнгөтэй баян чинээлэг хүн бараг байхгүы гэж олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гол сэдвээ болгон ярьдаг юм. 2018 оны 1-р сарын 9-ны байдлаар Амазон.комын нэг ширхэг хувьцааны үнэ 1246 ам.долларт хүрсэн юм.Энэ нь интернет худалдааны байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэж тайлбарлаж байна.

Жефф Безост ойролцоогоор 79 сая орчим интернет дэлгүүрийн хувьцаа байдаг байна. мөн үүнээс гадна тэрээр сансар судлалын Блүй Орижин агентлагыг эзэмшдэг юм. Үүгээр зогсохгүй Дэ Вашингтон Пост сонингийн газрыг эзэмшдэг. Өнгөрсөн онд тэрээр мөн л дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн. Түүний хөрөнгө 2017 онд 90,6 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Блүмберг: “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй