НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ болон БНСУ хоорондоо харилцаа холбоо тогтоосонд баяр хүргэж, энэ харилцан яриа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох үйл хэрэгт хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Ингэхийн хажуугаар Аюулгүйн зөвлөлийн гишүүд Аюулгүйн зөвлөлд Пхеньянд цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсан хоригийг гажилтгүй хэрэгжүүлэх үйл хэрэгт анхаарал хандуулахыг уриаллаа.
Аюулгүйн зөвлөлийн хуралдаан хаалттай болсон байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүд БНАСАУ болон БНСУ хооронд хийсэн сүүлийн алхмууд, харилцан ярианд баяр хүргэж, энэ харилцан яриа хоёр Солонгос хооронд харилцан итгэлцлийг төрүүлж, Солонгосын хойгт бий болсон байдлыг намжааж, бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгоход хүргэж болох юм гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Аюулгүйн зөвлөл зөвхөн БНАСАУ гэлтгүй бусад улс орнууд ч гэсэн Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг бүрэн хэмжээнд гажилтгүй дагаж мөрдөх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ болон БНСУ хоорондоо яриа хэлэлцээ хийсэнд баяр хүргэлээ | ||
| Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.