Шууд Chart

Уян дэлгэцтэй “Galaxy X” ухаалаг гар утас ирэх онд худалдаанд гарна

2018-01-15 13:41:08

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч "Samsung" компани ухаалаг гар утсанд зориулж уян материалтай дэлгэц бүтээж байгаа талаараа мэдээлж байсан. Энэ удаад тус уян дэлгэцээ олон нийтэд дэлгэн үзүүлж сонирхуулсан байна. Уян учраас ухаалаг гар утасны хэлбэр загварын үндсэн зарчим тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөх гэж байгаа гэж харж байгаа юм. Тус шинэ загварын ухаалаг гар утсаа "Samsung" компани 2019 онд худалдаанд гаргахаар зорьж байгаа аж.

Олон шинэ технологийн бүтээлүүдийг хүмүүст хүргэдэг Лас-Вегасын олон улсын хамгийн томоохонд тооцогддог технологийн энэ үзэсгэлэнгийн үеэр "Samsung" компанийн бүтээсэн уян хатан шинж чанартай, өндөр нягтшилтай дэлгэцийг  хүмүүс онцолж байв. Үүнийг "Samsung" өөрсдийн "Galaxy X" загварын утсандаа суулгана гэдгээ мэдэгдсэн. Уян хатан шинж чанартай учраас жижигхэн хоргонд эвхэгдэн ордог, түүнээсээ дэлгэгдэн гарах зарчмаар ашиглагдахаар зорьж байгаа юм байна. Энэ нэг үгээр хэлбэл хуучны цагт фото зургийн аппаратад ашигладаг байсан гэрэл зургийн хальс шиг гэсэн үг юм.

Энэ дэлгэц бүхий материал нь 7,3 инчийн хэмжээтэй байх юм бөгөөд энэ оны 11 дүгээр сард үйлдвэрлэлтэд нэвтрүүлнэ. Одоогоор энэ технологийн ажиллах болон ашиглалтын чанарыг улам сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Хуйлж болдог, нугалж болдог дэлгэц гэхээр гайхаж байж магадгүй. Үнэндээ ийм төрлийн дэлгэц хүний өдөр тутмын хэрэгцээнд бий болон төрнө гэдэгт хэрэглэгчид гэлтгүй технологийн салбарынхан ч хэзээ ч төсөөлж яваагүй байх.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уян дэлгэцтэй “Galaxy X” ухаалаг гар утас ирэх онд худалдаанд гарна  
Үзсэн: 2249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй