Өнөөдөр дэлхийн хамгийн сайн чанарын болон их хэмжээний цэнэг хуримтлуулагчтай батарейгаар тоноглогдсон гэж нэрлэгдээд байгаа “Оukitel K10" нэртэй ухаалаг гар утас худалдаанд албан ёсоор гарч эхлээд байгаа юм байна. Хятадын “Оukitel” компанийн үйлдвэрлэсэн тус ухаалаг гар утас 50 ам.доллараар хямдарч 249 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
Өмнөх удаагийн мэдээллээр "Оukitel" компанийн "K6000 Plus" гар утасны талаар мэдээлэл хүргэсэн. Тус утасны батарей нь маш хурдан хугацаанд хангалттай хэмжээний эрчим хүчийг хуримтлуулан удаан хугацаанд ярих боломжтой гэж танилцуулж байсан. Энэ удаад шинэ загварын “Оukitel K10" нэртэй ухаалаг гар утсыг онцолж байна. Мөн л дэлхийн хамгийн сайн чанарын төдийгүй, их хэмжээний эрчим хүч хуримтлуулагч батарейгаар тоноглогдсон утас юм. Тодруулбал, өөртөө 11 мянган ампер цагийн багтаамжтай батарейтай юм байна.
Тус утсыг интернетээр захиалга хийж худалдан авах боломжтой юм байна. Андройд үйлдлийн системээр ашиглагдана. Хар болон алтан шаргал гэсэн 2 өнгөний сонголттой. Процессор - MediaTek Helio P23 (MT6763), CPU - 8x 2.3 GHz ARM Cortex, бусад ухаалаг гар утсанд шаардлагатай бүхий л зүйлс тус утсанд шингэж өгсөн. Энэ сарын 25-ныг хүртэл хямдралтай үнээрээ худалдаалагдах юм байна.


| Хамгийн сайн чанарын батарейтай ухаалаг гар утас: “Оukitel K10" | ||
| Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.