Шууд Chart

Өндөр хүчин чадалтай компьютер бүтээх ажилд 1 тэрбум евро төсөвлөнө

2018-01-15 14:25:31

Европын холбоо өндөр хүчин чадалтай компьютер бүтээх ажилд нэг тэрбум еврог төсөвлөхөөр болсон байна. Энэ талаар Европын комиссоос хийсэн мэдэгдлийг Блүмберг мэдээллийн агентлаг дамжуулж байна. Энэ бол Европын холбоо шинэ орчин үеийн технологийн дэвшил бүхий өндөр хүчин чадалтай компьютероор Хятад, АНУ болон Япон улсыг гүйцэж түрүүлэн ардаа орхих гэсэн зорилго хэмээн албаны хүмүүс нь онцолсон байна.

Европын комиссоос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус төсөл хөтөлбөрийн ажил амжилттай хэрэгжвэл Европын холбоо 2020 он гэхэд 2 төрлийн супер компьютертой болно гэжээ. Энэ нь нэг секундэд 100 квадриллион мэдээллийг тооцоолох өндөр хурдтай байх болно гэж онцолсон байна. Өнөөдрийн байдлаар нэг секундэд хэдэн арван квадриллион мэдээллийг тооцоолох чадалтай компьютер тун цөөхөн байдгийг хэлжээ. Энэ төсөл хөтөлбөр нь европын холбоог цахим эдийн засгийн зэх зээлд хараат бус өрсөлдөх чадвартай тоглогч болоход маш их нөлөөлнө гэж харж байгаа юм байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ төсөл хөтөлбөрийг өнгөрсөн оны 3 дугаар сард анх танилцуулж байсан бол саяхан санхүүжилтийн талаарх албан ёсны мэдээллээ өгч байгаа юм байна. Тус төсөлд нийтдээ 13 орон хамтрах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Үүнд, Франц, Герман, Люксенбург, Нидерланд, Грек, Итали, Испани, Швейцар, Португали, Словени, Хорват, Бельги, Болгар зэрэг улс багтжээ. Харин их Британи улс хараахан тус төсөлд оролцохоос татгалзсан байр суурьтай байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өндөр хүчин чадалтай компьютер бүтээх ажилд 1 тэрбум евро төсөвлөнө  
Үзсэн: 1788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй