Шууд Chart

Дональд Трамп: Би арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч биш...

2018-01-16 11:47:02

Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд болсон зөвлөгөөний үеэр улс орнуудыг гутаан доромжилсон үг хэлсэн гэх шуугиан дэгдсэний дараа сэтгүүлчдийн тавьсан асуултад, “Би арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч биш” гэж хариулжээ. Трамп конгрессын зарим гишүүдтэй цагаачлалын бодлогод хийх шинэчлэлийг хэлэлцсэн зөвлөгөөний үеэр Сальвадор, Гаити ба африкийн орнуудыг “өмхий нүх” гэж нэрлэснээс болж Трампыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэсэн шуугиан дэгдсэн юм.

Мөн “Энэ өмхий нүхнээс хүмүүс ирэх нь манайд ямар ашигтай юм?” гэж Трамп хэлснийг зөвлөгөөнд оролцсон хоёр намын Конгрессын гишүүн цөөнгүй хүн сонсжээ. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Африкийн холбоо АНУ-ын ерөнхийлөгчөөс хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаардсан байна. НҮБ-д суугаа африкийн орнууд ч гэсэн ийм шаардлага тавиад байгаа. “Трампын энэ үйлдлийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж хэлэхээс өөр аргагүй. Бүхэл бүтэн улс орнуудыг, тивийг “өмхий нүх” гэж хэлж болохгүй” гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд газрын төлөөлөгч Руперт Колвилл мэдэгдлээ.

Конгрессод Жоржия мужаас сонгогдсон гишүүн Жон Льюис, “Энэ хүн, энэ ерөнхийлөгч биднийг өнгөрсөн үе рүү чангааж байна. Энэ хүн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж би бодож байна” гэж телевизийн “Эй-Би-Си” сувагт ярилцлага өгөхдөө хэллээ. Дональд Трамп өөрөө Цагаан ордны зууван танхимд африкийн орнуудыг “өмхий нүх” гэснээ няцааж, “Би энэ уулзалтаар хатуу ширүүн үг хэлж байсан. Гэхдээ ийм хэллэг хэрэглээгүй” гэж өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Би арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч биш...  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй