БНАСАУ АНУ-ыг Солонгос хооронд харилцаа холбоо тогтоох үйл хэрэгт сааж болж байна хэмээн буруутгаж байгаа талаар “Нодон синмун” сонин мэдээлсэн байна. Тус сонинд, "Вашингтон Солонгосын хойгт цэргийн стратегийн хүчнээ байрлуулахаар зэхэж байгаа нь энэ бүгдийг нотолж байгаа юм байна" хэмээн онцолжээ.
“АНУ Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл хориг арга хэмжээ болон шахалтаа сулруулахгүй гэсэн амлалтаа давтсаар байна. Ингэснээр тэд ойртох, эвлэрэх гэсэн уур амьсгалд цохилт өгч байна” гэдгийг “Нодон синмун” сонин дурдаж, “Байдал ийм маягаар үргэлжлэх тохиолдолд БНАСАУ-ын удирдлагад хэрэгтэй цагт Вашингтоны эсрэг хэрэглэх бүх боломж, чадамж бий” гэдгийг анхааруулжээ.
Энэ оны эхээр Умард болон Өмнөд Солонгос хоорондын харилцаа сайжрах байдал бий болсон бөгөөд тэд сүүлийн 2 жилд анх удаа хилийн Панмунжон сууринд сайд нарын түвшинд яриа хэлэлцээ хийсэн. Үүний дүнд БНАСАУ Пёнчаны Олимпод эрх баригчдын төлөөлөл багтсан төлөөлөгчдийг илгээхээр болсон. Мөн Өмнөд Солонгос өвлийн Олимпийн тоглолтыг хүлээн авахаар болсонтой холбогдуулан Сөүл, Вашингтон хоёр жил тутмын “Фол ийгл”, “Кэй ресолв” цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулсан. Эдгээр цэргийн сургуулилт нь Пхеньяны дургүйцлийг маш их төрүүлдэг юм.
| АНУ-ыг Солонгос хоорондын харилцан яриаг тасалдуулах гэж байна гэв | ||
| Үзсэн: 1870 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.