Шууд Chart

Булган аймгийн Рашаант суманд шүлхий өвчин бүртгэгджээ

2018-01-16 13:17:06

Малын гоц халдварт шүлхий өвчиний тохиолдол өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Рашаант суманд бүртгэгджээ. Тиймээс иргэд болоод малчдад малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, шүлхий өвчний голомт бүсээр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд халдваргүйжүүлэх постоор заавал дамжин өнгөрөхийг улсын мал эмнэлэг, үржлийн газраас анхааруулж байна.

Шүлхий өвчин нь малаас гадна, зээрийн нүүдлээр дамжин халдварлаж байгааг улсын мал эмнэлэгийн үржлийн тасгаас анхааруулжээ. Одоогийн байдлаар зээрийн нүүдэл Булган аймгийн Булган суманд ирсэн байгаа нь аймагт орж ирэх эрсдэл өндөр байна.

Тиймээс халдварт өвчин бүхий сум бүсээс малын гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээл, мах сүү цагаан идээг гаргахыг хориглосон бөгөөд иргэд ч мөн худалдан авалтандаа анхаарах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас санууллаа.

Ялангуяа зүүн аймгуудаас худалдаалагдах өвс тэжээл, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд анхаарах шаардлагатай. Мөн үүнтэй холбоотойгоор малчдын шилжилт хөдөлгөөнийг засаг даргын захирамжаар бүрэн хорьсон бөгөөд малчид малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, иргэд малын гоц халдварт өвчин бүхий бүс нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд халдваргүйжүүлэх постоор заавал дайрч гарах шаардлагатай юм.  

Малын гоц халдварт өвчин 2018 он гарснаас хойш илэрсэн тохиолдол ихсэх хандлагатай байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын мал эмнэлэг, үржлийн газрын ажлын хэсэг Орхон аймаг, Булган аймагт ажиллаж дээрх зөвлөмжүүдийг өгчээ.

2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн Даланжаргал, Дундговь аймгийн Баянжаргалант, Говь-Алтай аймгийн Цагаан эрхэт, Сэлэнгэ аймгийн Мандал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булган аймгийн Рашаант суманд шүлхий өвчин бүртгэгджээ  
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй