Шууд Chart

Програмчдад зориулан бүтээсэн анхны робот “Misty”

2018-01-16 16:03:05

Орчин цагт технологийн хөгжүүлэгчид төрөл бүрийн л арга барилаар ашиглах зорилготойгоор олон янзын роботыг зохион бүтээж байгаа. Эдгээрээс програмчдад зориулан бүтээсэн  “Sphero” компанийн “Misty” нэртэй роботыг онцолж байна. Энэ роботыг хэрэглэгчид хүссэн мэдээ мэдээлэл, программ хангамжаар хөгжүүлэх боломжтой юм.

Ажил хэргийн зориулалтаар, айл гэрийн орчин, хүүхэд багачууд гэлтгүй томчууд хүртэл тус роботыг хөгжүүлэн ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой. Энэ робот “Java Script” системийн дэмжлэгтэйгээр ажилладаг бөгөөд хүний өгсөн командыг хүлээн авагч 3 ширхэг микрофоноор тоноглогдсон. Мөн Снейпдрагон загварын 2 процессорын эх суурин дээр түшиглэн ажилладаг байна. Нүүрэн хэсгийг хүний зан ааш, сэтгэл хөдлөлийн илэрхийллийг гаргадаг дэлгэцээр шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн орчны уур амьсгалаас шалтгаалан, инээмсэглэх, гайхах, түгших, сандрах, сануулах, шийдэмгүй байх зэрэг хэд хэдэн нүүрний хувирлыг үзүүлнэ гэсэн үг.

Мэдээж USB оролттой эргэн тойрны объектын хэмжээ орон зайг тодорхойлогч мэдрэгч камер болон нүүр царай танигч системээр хангагдсан байна. Дугуйн механизмын системээр хөдөлдөг. Эхний захиалагчид даа ирэх 2 дүгээр сард борлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харин энэ оны сүүлээр тус роботын дараагийн шинэчлэгдсэн загварыг зах зээлд гаргахаар зорьж байгаа юм байна. Программчдад зориулан бүтээсэн тус роботыг хаана ч хэзээ ч ямар ч зориулалтаар ашиглаж болно. Нэмэлтээр өөр бусад төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглож хөгжүүлэх боломжтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Програмчдад зориулан бүтээсэн анхны робот “Misty”  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй