Шууд Chart

АНУ Умард Солонгосыг зорих нь аюултайг иргэддээ анхааруулж байна

2018-01-17 13:17:18

АНУ-ын  Төрийн Департамент  Умард  Солонгосыг  зорих нь  аюултай болохыг  иргэддээ анхааруулж  байна.  Төрийн Департаментын албан  ёсны  сайтад  ийм  мэдээлэл  гарчээ. Тус мэдээлэлд иргэддээ  хандаж, баривчлагдах  аюул  өндөр  байгаа  учир аль болох  Умард  Солонгос  руу  зорчихгүй байхыг сануулсан  байна.

Түүнчлэн  АНУ-ын иргэд   Төрийн  департаментаас  олгох тусгай  зөвшөөрөлгүй  л  бол  Умард  Солонгост зорчих боломжгүйг онцолжээ.  Үүний зэрэгцээ  АНУ,  Умард  Солонгос улсууд  дипломат  болон консулын  харилцаагүй  учир  АНУ  Умард  Солонгос  дахь  Америкийн  иргэдэд шуурхай  тусламж үзүүлж  чадахгүйг  анхааруулсан аж.  Мөн Швед  улс АНУ болон Умард Солонгосын хооронд холбоо харилцаа  тогтоох  зуучлагч хэдий  ч  Америкийн иргэдэд хязгаарлагдмал  тусламж  үзүүлэх   боломжтойг сануулсан  байна. 

Үүний зэрэгцээ  Төрийн  департамент  тусгай  зөвшөөрөл  авч  Умард  Солонгосыг  зорих гэж  байгаа иргэддээ  зориулсан зөвлөмжүүдийг  бэлтгэжээ. Тус зөвлөмжид юуны  түрүүнд  Умард  Солонгосыг  зорьсон хүмүүс бүгд    эргэж  эх орондоо  ирнэ гэсэн баталгаа байхгүйг анхааруулсан байна. Үүнтэй  холбоотойгоор Төрийн  Департаментаас  Умард  Солонгосыг  зорьж  байгаа иргэддээ хандаж  онцгой  нөхцөл байдал  үүссэн тохиолдолд  ашиглах гэрээслэл бичиж үлдээх, үр  хүүхдээ  батлан даагчтай  болгож, оршуулгадаа ч  бэлдэж  байж  Умардыг  зорихыг  зөвлөж  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Умард Солонгосыг зорих нь аюултайг иргэддээ анхааруулж байна  
Үзсэн: 2259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.231.xxx] 2018-01-18 08:50
Би очиж үзсэн, их өвөрмөц газар даа,. Очих гэсэн хүн эхлээд хууль дүрмийг нь их сайн судалмаар юм шиг санагдсан.
Zochin [202.9.42.xxx] 2018-01-17 22:18
Yavj uzsen hun bna u yavah gesiim
Зочин [66.181.180.xxx] 2018-01-17 18:40
цагдаа нь зогсоож паспорт үзэхээр нь Монгол сараам гэчихэд л инээмсэглээд явуулчихдаг. Манайханд сайн . Америк , Хятад , Япончуудад дургүй хүмүүсдээ.
Зочин [66.181.187.xxx] 2018-01-17 20:56
tgul neg. ochdimu

Бидэнтэй нэгдээрэй