Шууд Chart

Румын улсын ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ

2018-01-17 13:31:35

Румын улсын  Ерөнхий сайд Михай Тудос  албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргаж  Ерөнхийлөгч  Клаус Иоханнист өргөн бариад байна. Румыны эрх баригч Социал Демократ намын гүйцэтгэх хорооны олон цаг үргэлжилсэн хуралдаанаар Ерөнхий сайд  Михай  Тудост  улс  төрийн дэмжлэг  үзүүлэхгүй байх  шийдвэр гаргасан. 

Энэ  нь  эрх баригч намын тэргүүн Ливиу Драгня Ерөнхий сайд  Михай Тудос  нарын  хооронд  үүссэн  санал зөрөлдөөн хурцадсаны  илрэл  гэж   орон нутгийн хэвлэлүүд тодорхойлж  байна.  Ерөнхий сайд, намын дарга  нарын  санал  зөрөлдөөн  дотоод хэргийн сайд Кармен Данийг албан тушаалаас нь огцруулах асуудлаас үүсэлтэй юм байна. Ерөнхий сайд  огцруулахыг  шаардаж  байсан  бол  эрх баригч намын  дарга  эсрэг саналтай  байсан юм. 

Гэвч эрх баригч намын  даргын  энэ  маргаанд  ялалт байгуулж ерөнхий сайдад  улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гүйцэтгэх хорооныхоо хурлаас гаргуулаад  байна. Өнөөдөр социал демократууд шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм  байна. Тудос нь өнгөрсөн  оны  6 дугаар сарын  29-ны  өдрөөс ерөнхий сайдаар  ажиллаж  эхэлсэн  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Румын улсын ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй