Шууд Chart

"Лакталис" компанийн сүүнд хордсон хүүхдүүдийн гэр бүл шүүхэд нэхэмжлэл гаргажээ

2018-01-17 14:18:04

Францын "Лакталис" компанийн бүтээгдэхүү халдварт нян бүхий хуурай сүүг тойрсон шуугиан дахин дэгдэж  эхэллээ.  Энэ  удаад ч халдварт нянтай сүү  супермаркетуудад худалдаалагдсаар байгааг Францын хэвлэлүүд  мэдээлжээ. Нянтай  сүүнээс болж хүүхдүүд нь ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг  цочмог халдварт өвчин болох Салмонеллагийн халдвар авсан гэр бүлийнхэн энэ удаад супермаркетуудыг шүүхэд  өгснөө  мэдэгдсэн байна.

Албан ёсоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн  татаж  байгааг  зарлачхаад  байхад худалдан  борлуулсаар  байсан  супермаркетуудын  эсрэг тэд   шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна. "Лактилис" компанийг мөн олон гэр бүл  шүүхэд  өгснийг тэдний  төлөөлөл болох  Квентин Гиймен  энэ тухай мэдэгдсэн  байна. Лакталис компанийн Ерөнхий захирал   Эммануэль Бенье  нийт  12 сая бүтээгдэхүүн  нянгийн халдвартай   болохыг  тогтоосноо мэдэгдэж  байна.  Мөн  тэрээр  тус концерн  нянгийн халдвар  авсан  гэр  бүлийнхэнд учирсан хохирлыг  нөхөн төлнө  хэмээн амласан байна.

Халдварт нян бүхий сүүтэй  холбоотой шуугиан  өнгөрсөн оны  12 дугаар сараас  эхэлсэн юм.  Өнгөрсөн оны 12  дугаар сарын эхээр Францад "Лакталис"-ийн үйлдвэрлэсэн  хуурай  сүү уусан 35  хүүхэд салманелла нянгийн халдвар авсан болох нь батлагдсан  юм. "Лакталис"-ийнхан лаазтай хуурай сүүгээ дэлхийн  80 гаруй орны зах зээлээс эргүүлэн  татаж  байгаагаа  ч мэдэгдсэн. Тус  концернийхон  2017  онд  үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээ  ийнхүү эргүүлэн татаж  байгаагийн зэрэгцээ  Краон хот дахь  сүүний үйлдвэрээ хаагаад байгаа юм.  Гэвч  Францын  эрх баригчид үйлдвэрлэсэн оныг нь харгалзахгүйгээр бүгдийг нь зах зээлээс  татахыг  үүрэг  болгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Лакталис" компанийн сүүнд хордсон хүүхдүүдийн гэр бүл шүүхэд нэхэмжлэл гаргажээ  
Үзсэн: 1744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй