Шууд Chart

Худалдан авагчдыг хэзээ ч уйдахгүй “Short story dispenser”

2018-01-17 15:18:37

Иргэд аливаа албан байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн газар дараалалд зогсох шаардлагатай тулгардаг. Харин урт дараалалд зогсоход ихэнх хүмүүс ядарсан, уйдсан цагийг хий дэмийг өнгөрүүлж байдаг нь технологийн бүтээгчдийн нүдэнд нэгэн шинэ санаа төрөх сэдлийг өгсөн байна. Энэ бол байгууллагын үйлчилгээг авагч хүний дарааллын талаар мэдээлдэг хуудсыг мэдээ мэдээллээр хангаж өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл та 15 минут дараалалд зогсох шаардлагатай болбол таны дарааллын тоог харуулж буй цаасан дээр сонирхолтой текстэн мэдээллүүд хэвлэгдэн гарч ирнэ гэсэн үг. Одоо урт дараалалд зогсох зугаатай болжээ үзэгчдээ.

Энэ төхөөрөмжийг анх 2 жилийн өмнө санаачлан анхны хэрэглэгч байгууллагуудад нэвтрүүлж эхэлсэн юм байна. Энэ санааг Францын “Шорт Эдишион” сонингийн газар анхлан хэрэгжүүлж, АНУ-ын хөрсөн дээр амжилттай буулгаж чаджээ. Шорт Стори Диспенсер гэж нэрлэгддэг энэ төхөөрөмж яг л АТМ-ны зарчмаар ажиллана. Үүнийг ухаалаг гар утас ширтэж суух хүмүүсийн буруу зуршлыг арилгах зорилготой гэдгийг ч онцолж байгаа юм. үйлчлүүлэгч хэдэн минут хүлээх шаардлагатайгаас шалтгаалаад дарааллын хуудсан дээрх мэдээллийн агууламж өөр өөр байх юм. магадгүй нэг, хоёр минут хүлээх шаардлагатай бол алдартай хүмүүсийн ишлэлүүд, шүлэг гэх мэт. Харин хэт удаах хугацаанд хүлээх шаардлагатай бол алдартай зохиолчдын нэрт уран бүтээлүүдийн болон дэлхий дахины хачирхалтай сонин мэдээлэл баримтуудын талаар уншиж, мэдлэг мэдээллийнхээ урын санг баяжуулах боломжтой.

Энэ нь нөгөөтэйгүүр цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх шинэ хэв маяг гэж ойлгож болох юм. Санаачлагыг гаргасан Францын “Шорт Эдишион” сонингийн газраас тус төхөөрөмжинд зориулж 6800 гаруй зохиолчийн 13 сая гаруй уран бүтээлийн талаарх мэдээллийг боловсруулж, хангаж өгсөн байна. Тодруулбал, Уильям Шекспир, Виржиния Вульф болон цахим сүлжээн дэх сонирхолтой зөвлөмж, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл...

Ямар төрлийн мэдээллийг уншхыг хүсэж байгаагаа сонгож болдогоороо давуу талтай технологийн шийдэл болж өгч байгаа юм байна. хамгийн гол нь энэ үйлчилгээ үнэгүй. Аль хэдийнээ салбарт нэвтрээд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Францад ойролцоогоор 150 гаруй ийм төхөөрөмж үйлчилгээний томоохон газруудад тавигдаад байгаа. Нисэх онгоцны буудал, үзвэр үйлчилгээний газар, банк, музей гэх мэт... Тэгвэл хамгийн сүүлд АНУ-д гэхэд л 20 гаруй ийм төхөөрөмж тодорхой салбаруудад нэвтрээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Худалдан авагчдыг хэзээ ч уйдахгүй “Short story dispenser”  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй