Шууд Chart

Солирын одыг судлах зориулалттай “Arkyd-6” хйимэл дагуулыг хөөргөжээ

2018-01-17 15:25:40

Сансар огторгуй, гариг судлаачид төрөл бүрийн техник технологийн төхөөрөмжүүдийг бүтээхээр ажиллаж байна. Од мичдийг тольдон харж тэдгээр гаригийн гадаргууг судлан ажиллахаар зорьж байгаа. Харин үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд технологийн төхөөрөмж, хиймэл дагуулуудыг зохион бүтээх хэрэгтэй. Энэ удаад задгай сансар огторгуйд оршин байгаа солирын одыг судлахаар хиймэл дагуулыг бүтээж, туршилтын ажлаа эхлүүлэхээр сансарт илгээгээд байгаа юм байна.

Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Энэтхэгийн сансар судлалын Сатиш Дхаван нэртэй нислэгийн талбайгаас “Polar Satellite Launch Vehicle” тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар Планетари Рэсоурсэс компанийн Аркид-6 нэртэй хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна. Тус хиймэл дагуул нь Күбисат гэр бүлийн компанийн эзэмшилд байдаг гэжээ. Энэ хиймэл дагуул тээвэрлэгч пуужин хөөрснөөс хойш 30 минутын дараа пуужингаас салж нарны тойрог замд оросн байна.

Солирын одыг судлах зориулалтын Аркид-6 нэртэй хиймэл дагуул нь ирээдүйд судалгааны зорилгоор илгээхээр зорьж байгаа Аркид – 301 хиймэл дагуулын төслийн хүрээнд хийгдсэн хиймэл дагуул юм. Гол зорилго бол солирын одны гадаргуу, хөрс, ашигт малтмал зэргийг судлах юм. Мөн үүнээс гадна солирын гадаргуу дээрээс ус оршиж байгаа эсэх шинж тэмдгийг судлах гэж онцолжээ.

Хиймэл дагуул бүхий энэ төхөөрөмж хэт улаан туяаны дулаан мэдрэгч төхөөрөмжтэй мөн мэдээллийг баталгаажуулах камераар тоноглогдсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Солирын одыг судлах зориулалттай “Arkyd-6” хйимэл дагуулыг хөөргөжээ   
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй