Шууд Chart

Японы “Meiji” компани эрүүл мэндэд тустай шоколадны үйлдвэрлэлтээ нэмэгдүүлнэ

2018-01-17 15:55:22

Японы шоколадны компани болох Мэйжи компани эрүүл мэндэд тустай шоколадны үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ нь тус компаниас үйлдвэрлэн худалдаанд борлуулдаг эрүүл мэндэд тустай шоколадны борлуулалт сүүлийн хугацаанд эрс өссөнтэй холбоотой юм байна. Компанийн удирдлагуудын мэдээлснээр, үйлдвэрлэлтийг өсгөн нэмэгдүүлэхэд техник тоног төхөөрөмж, байгууламжыг хүчин чадал тоо толгойг өсгөх гэж онцолсон байна.

Мэйжи компани шоколадны томоохон 2 үйлдвэрийн газартай гэжээ. Японы зах зээл дэх шоколадны борлуулалт сүүлийн 5 жилийн дотор 20 хувиар өсөөд байгаа гэж онцолжээ. Энэ нь 2016 оны байдлаас үзхэд ойролцоогоор 4 сая 800 мянган ам.долларын цэвэр ашигтай ажиллах болосон үндэс нь болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Meiji” компани эрүүл мэндэд тустай шоколадны үйлдвэрлэлтээ нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй