Өмнөговь аймагт өнөөдрөөс үйлдвэрийн улсын тооллогыг эхлүүллээ. Тус аймгийн хэмжээнд 102 аж ахуйн нэгж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба аймаг орон нутгийн удирдлагын түвшинд үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахаар хэд хэдэн ажлыг төлөвлөжээ.
Дээрх аймагт үйлдвэрийн тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар цахим хурал хийсэн ба ирэх гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Өмнөговь аймгийн хэмжээнд 102 аж ахуйн нэгж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тодорхой түвшинд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллахаар хэдэн зорилтуудыг тусгаад байна.
Тухайлбал, уурхайд ханган нийлүүлэлт хийж байгаа бараа, ажил үйлчилгээний 50 буюу түүнээс дээш хувийг орон нутгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид эзэлдэг болох, орон нутагт махны үйлдвэр байгуулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг тав тухтай орчинд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллана.
Уг аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 102 аж ахуйн нэгжийн дийлэнх хувийг хүнсний гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эзэлдэг байна. Цаашид сүү, сүүн бүтээгдэхүүн, оёдол хувцас үйлдвэрлэл, гэрийн мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдээ адил тэгш дэмжиж ажиллахаа нутгийн удирдлагууд мэдэгджээ.
Энэхүү зорилтын хүрээнд “Оюу толгой” компанид зөвхөн орон нутгийн буюу Өмнөговь аймгийн компани 14 төрөл, 30 гаруй бараа ажил үйлчилгээг нийлүүлэхээр болов.
| Өмнөговьд үйлдвэрийн улсын тооллогыг эхлүүллээ | ||
| Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.