Шууд Chart

НҮБ-ын 2018 оны үйл ажиллагааны гол 12 чиглэлийг танилцууллаа

2018-01-18 11:27:59

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Антониу Гутерриш  Ерөнхий ассамблейн  гишүүдийн  өмнө  хэлсэн үгэндээ олон улсын  хамтын  нийгэмлэгийнхний 2018  онд  хийх  ажлын  чиглэлийг  танилцуулсан  байна. Нийт  12  чиглэлээр  НҮБ идэвх  гарган  ажиллахаар  төлөвлөж  байгааг  тэрээр  мэдэгдсэн  юм.

Энэ онд  олон улсын хамтын нийгэмлэг Ойрх  Дорнодын  мөргөлдөөнийг  зохицуулах,  Европт   царцмал  байдалд  орсон мөргөлдөөнийг  эцэс  болгох чиглэлээр  ажиллахыг  НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  онцлон  мэдэгдсэн  байна.  Европ  дахь  мөргөлдөөнийг зохицуулахын  тулд национализмын аюултай  давлагааг сөрж  зогсон,  зуучлагчдын санаачлагуудыг идэвхжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон  юм.  Тухайлбал,  Зүүн  Украины  асуудлаарх   Нормандын  4 вөл,  3 талт   холбоо  тогтоох  бүлгийнхний   үйл  ажиллагааг  дэмжиж  идэвхжүүлэх хэрэгтэй  байгааг  тэмдэглэн хэлсэн  юм.  Мөн  Уулын  Карабахын  асуудлаарх  Европын  аюулгүй байдал  хамтын  ажиллагааны   Минскийн бүлэг,  Гүрж,  Приднестровийн асуудлыг  зохицуулахад  чиглэгдсэн механизмуудыг  энд  дурдаж  байлаа.

Түүнчлэн  терроризм,  уур  амьсгалын  өөрчлөлттэй хийх тэмцэл,  хүний эрхийг хамгаалахад  ихээхэн  хөрөнгө  мөнгө шаардлагатай  байгааг сануулсан.  Үүний зэрэгцээ  Мьянмар,  Бангладеш дахь  дүрвэгсдийн  асуудлыг шийдэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  бүс  болгох чиглэлээр  ажиллахыг мэдэгдсэн юм.  НҮБ-ын  Ерөнхий нарийн  бичгийн дарга   ногоон  эдийн  засагт  шилжиж,  уур  амьсгалын өөрчлөлтийн  үр  дагаврыг  бууруулахыг  ч  уриалж  байлаа. Түүнчлэн  энхийг  сахиулах ажиллагааг  бэхжүүлж,  Африкийн  Холбоотой түншлэх  нь НҮБ-ын үйл  ажиллагааны гол чиглэлүүдийн нэг  болохыг  тодорхойлсон  юм.  Ядуурлын  эсрэг тэмцэх  нь энэ  онд  НҮБ  -ын  үйл  ажиллагааны  бас нэг  гол  чиглэл  гэдгийг  тэмдэглэн хэлсэн.  НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  улс  орнуудад  хандаж  хөгжлийн  санхүүжилтийн  салбарт  хүлээсэн үүргээ   биелүүлж,  татвараас зайлсхийх  боломж  ойлгохооргүй  механизмыг  боловсруулахыг  уриалсан  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын 2018 оны үйл ажиллагааны гол 12 чиглэлийг танилцууллаа  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй