Шууд Chart

Томас Де Мезьер: Герман улс цагаачлалын хямралыг даван туулж чадсан

2018-01-18 11:45:54

2015-2016  оны  хооронд  дүрвэгч,  цагаачдын  цуваа  онцгой  ихэссэнээс  үүдэлтэйгээр   Герман  цагаачлалын  хямрал  үүсээд  байсныг  даван  гарч   чадсан  хэмээн  тус улсын  дотоод хэргийн сайд Томас Де Мезьер мэдэгдлээ. Холбооны цагаач,  дүрвэгсдийн асуудал  эрхэлсэн  яамнаас  гаргасан шинэ  тайлан  мэдээг  тайлбарлахдаа  тэрээр ийнхүү онцлон  мэдэгдсэн  байна. 

Энэ  тайланд  тэмдэглэснээр өнгөрсөн онд 186 мянга гаруй,  2016 онд 280 мянга,  2015 онд  890 мянган цагаач  дүрвэгч Германд  ирснийг  тэмдэглэсэн  байлаа.  2017 онд тус улс  хүлээн авсан  цагаачдын тоо 1990  оныхтой ойролцоо,  1992-1994 оныхоос  бага  байгаа  нь цагаач дүрвэгсдийн хямралыг  даван туулж  чадсаны нотолгоо хэмээн үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Томас Де Мезьер: Герман улс цагаачлалын хямралыг даван туулж чадсан   
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй