Шууд Chart

Солонгосын хойгийн хямралыг дипломат аргаар шийдэхийн төлөө байгаагаа илэрхийллээ

2018-01-18 12:05:19

Олон улсын хамтын нийгэмлэг  Умард  Солонгосын  цөмийн  болон  пуужингийн  аюул  заналхийлэлтэй эвлэрэхгүй хэмээн Канадын гадаад хэргийн  сайд  Христя  Фриланд   мэдэгдлээ. Тэрээр Ванкуверт болсон Умард  Солонгосын асуудлаарх гадаад хэргийн сайд нарын уулзалтын  дараа болсон хэвлэлийн  бага  хурал  дээр  ийнхүү онцлон  тэмдэглэсэн  байна.  Үүний зэрэгцээ  Умард  Солонгосын асуудлыг  дипломат  аргаас  гадна  Пхеньянд эдийн засгийн дарамт  шахалт  үзүүлэх замаар  шийдэх ёстойг  уулзалтад  оролцогчид онцолсон  байна.

Үүний зэрэгцээ  Ванкуверын  уулзалтанд оролцогчид  Умард  Солонгос,  тус улсын  ард  түмэнд дайсагнагч  бүлэглэл  биш.  Хямралыг  энх тайвнаар  шийдэж,  Солонгосын  хойгт  аюулгүй,  тогтвортой  байдлыг  хангах  үндсэн ашиг  сонирхолтой  гэдгийг   Канадын  гадаад хэргийн  сайд  тэмдэглэн  хэлсэн юм.  АНУ,  Канадын  санаачлагаар   Умард  Солонгосын  асуудлаарх  гадаад хэргийн сайд  нарын  түвшний уулзалтыг  Ванкувер хотноо  зохион байгуулсан. Энэхүү уулзалтад  АНУ,  Канадаас гадна  Япон,  Өмнөд  Солонгос зэрэг нийт  20 орны гадаад хэргийн сайд нар  оролцсон  юм. 

АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга  Рекс Тиллерсон  уулзалтад  оролцогчид  НҮБ-ын   гишүүн  орнууд  түүний дотор  Хятад,  ОХУ  хориг  арга  хэмжээнүүдийг  бүрэн  биелүүлэх нь  ажилтанд  хүрэх  үндэс  гэдэгт санал нэгдсэнийг   тэмдэглэн  хэлсэн  юм.  Түүнчлэн, "Умард  Солонгос  цөмийн  зэвсэгтэй болох  тал дээр  тодорхой  дэвшил  хүрэхээр  чармайсаар  байгааг  сүүлийнх нь  халуун  цөмийн  туршилт,  баллистик  пуужингуудынх нь  туршилт баталсан.  Тиймээс  тус улсын  цөмийн болон  пуужингийн   аюул  заналхийлэл  нэмэгдсээр  байгаа  гэдгийг хүлээн зөвшөөрөх  ёстой.   Хэрэв Умард  Солонгос яриа хэлэлцээний замыг сонгохгүй  л бол   цэргийн хүчээр  асуудлыг  шийдэхэд  өөрсдөө   өдөөн  турхирч    байгаа хэрэг"  гэдгийг АНУ ын  төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн  юм.  Гэхдээ  тэрээр Умард  Солонгост  хязгаарлагдмал  цохилт  өгөх  боломжийн  талаарх сэтгүүлчийн  асуултад  хариулт өгөхөөс шууд  татгалзсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Солонгосын хойгийн хямралыг дипломат аргаар шийдэхийн төлөө байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй