Булган аймгийн Рашаант сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогдоод байгаа билээ.
Шүлхий өвчний голомт нь Рашаант сумын төвдөө байгаа бөгөөд 141 өрхийн 4384 толгой мал байна.
Өчигдрийн байдлаар нийт шүлхий өвчин илэрсэн 20 айлын 261 үхрийг устгалд оруулаад буй.
Сумын нийт бүсийн хэмжээнд сэжигтэй бүс гэж үзэж Булган аймгаас дөрвөн ажлын хэсгийг гарган вакцинжуулах ажлыг зохион байгуулаад байна.
Одоогоор Рашаант сумын хамгаалалтын бүсэд 4500 тун вакцин, Дашинчилэн сумын хамгаалалтын бүсэд 5500 тун вакциныг хуваарилан вакцинжуулжээ.
Гол анхаарах зүйл нь голомт бүсэд ажиллаж байгаа иргэдийн эрүүл мэнд бусад нийгмийн асуудлыг сайтар хангах хэрэгтэй байгааг ОБЕГ-с анхаарууллаа.
Мөн шүлхий өвчин нь сумын төвд гарсан тул малын бэлчээрээр дамжсан байх магадлалтай, зээрийн нүүдлээр тархаж болзошгүй гэж үзэн зээрийг тандах, зээрийн цуснаас сорьц шинжилгээ хийлгэхийг ОБЕГ-ын дэд дарга Ууганбаяр Булган аймгийн онцгой комиссын ажлын хэсэгт үүрэг болголоо.
Ингэснээр зэргэлдээ аймаг, сумдад тархуулахгүй байх ач холбогдолтой. Эцэст нь голомт бүсэд ажиллаж байгаа иргэд, хөл хорионд байгаа иргэдийн эрүүл мэнд бусад нийгмийн асуудлыг сайтар хангах хэрэгтэйгээс гадна цаашдын хөл хорой цээрт шаардагдах хүнс тэжээл, бензин шатахууныг сайтар бэлтгэх хэрэгтэй байна гэлээ.
| Рашаант сумын 20 айлын 261 үхрийг устгалд оруулжээ | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.